• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин Хятадын компанийн үзэсгэлэнтэй танилцав

CRI       (GMT+08:00) 2015-08-26 16:12:06

25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын олон улсын сансар судлалын үзэсгэлэнд очихдоо тусгайлан Хятадын компанийн гаргасан үзэсгэлэнтэй танилцаад, Хятад, Орос хоёр орны сансар судлалын хамтын ажиллагааг цаашид дэмжихээ илэрхийлжээ.
Оросын олон улсын сансар судлалын 12-р удаагийн үзэсгэлэн мөн өдөр Москвагийн Жуковский хотод нээгдэж, Хятадын Сансрын шинжлэх ухаан технологийн корпорацын харьяа дахь Хятадын Чанчэн аж үйлдвэрийн ХХК энэхүү олон улсын сансар судлалын томоохон үзэсгэлэнд 6 дахь удаагаа оролцлоо.

Нээлтийн ёслолын дараа Путин Хятадын Чанчэн аж үйлдвэрийн ХХК-ийн үзэсгэлэнд ирж, тавигдсан үзмэртэй танилцсан байна. Путин Хятадын сансар судлалын салбарын олсон чухал их олон амжилтад баяр хүргээд, Хятад, Оросын сансар судлалын хамтын ажиллагааг урьдын адил дэмжиж, хоёр орны найрсаг харилцааны хөгжлийг ахиулахаа илэрхийлээд, үзэсгэлэнд оролцсон компанид талархал дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе