• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдийн өнийн хөгжил дэвшил болон амгалан тайвныг батална

CRI       (GMT+08:00) 2015-08-26 17:17:53

Рэнь Минь Ри Бао сонин 8-р сарын 26-нд "Түвдийн өнийн хөгжил дэвшил болон амгалан тайвныг батална" гарчигтай шүүмжийн өгүүлэл нийтэлж, Түвдийг дундаж чинээлэг хөгжилд хүргэх нь улс орны дундаж чинээлэг нийгэмд хүрэхтэй холбоотой бөгөөд Түвдийн аюулгүй тогтвортой байдал нь улс орны аюулгүй тогтвортой байдалтай холбоотой гэж заасан байна. Төлөв байдлыг судлах, туршлагаа дүгнэх, ажлын байршуулалт хийх, улмаар Түвд болон Сычуань, Юньнань, Ганьсу, Хөх-нуур зэрэг 4 мужийн Түвд үндэстний бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжил болон өнийн амгалан тогтвортой байдлыг урагшлуулахын тулд 8-р сарын 24, 25-нд Төв хорооны 6-р удаагийн Түвдийн тухай ажлын хуралдаан зохиосон байна.

Энэ удаагийн хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, Түвдийн тухай ажилд тулгарч байгаа төлөв байдал болон үүргийг шинжлэх ухааны үндэстэйгээр дүгнэлт хийж, Түвдийн тухай ажлын гол чухал талыг гүнзгий тодорхойлж, Түвд болон 4 мужийн Түвд үндэстний бүс нутгийг дундаж чинээлэг хөгжил болон өнийн амгалан тайван байдалд хүргэх талаар стратегийн байршуулалт хийв. Энэ нь өнөөгийн болон хойшдын хэсэг хугацааны Түвдийн тухай ажлыг сайтар хийхэд хөтөлбөрийн чанартай баримт бичиг болсон бөгөөд Түвдийн өнийн хөгжил дэвшил болон өнийн амгалан тайвныг биелүүлэхэд зүг чиг, арга зам зааж өглөө.

Намын төв хороо Түвдийн тухай ажлыг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн билээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа манай нам Түвдийн эдийн засгийг хөгжүүлэх талаар чухал арга бодлогууд хэрэгжүүлсэн юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Намын төв хороо урьд хожид 5 удаа Түвдийн тухай алжын хурал хуралдуулж, цаг тухайд нь арга бодлого гаргаж, Түвдийн хөгжил ба тогтвортой байдлыг урагшлуулсан юм. 60 гаруй жилийн турш манай нам Түвдэд голдуу Түвдийг энх тайвнаар чөлөөлөх, ардчилсан өөрчлөлт явуулах, социализмын тогтолцоо бүтээн байгуулах, өөрчлөлт нээлтийг ахиулах, намын үндэстний тухай бодлого болон шашны тухай бодлогыг хэрэгжүүлэх зэрэг 5 том үйл хэргийг бүтээж, Түвдийн дүр төрх "шинээр солигдож", ард түмний амьдрал "гашуун зовлонгоос зол жаргалд" хүрсэн юм. Төв хорооны 5-р удаагийн Түвдийн тухай ажлын хурал хуралдсанаас хойш Түвдийн тухай ажил нүдэнд харагдмаар шинэ амжилтад хүрсэн хэдий ч үүний зэрэгцээ бас цөөн бус шинэ өрсөлдөөн сорилт нүүрлэж байна. Шинэ нөхцөл байдалд Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжил болон өнийн амгалан тайвныг улам урагшлуулж, нам болон улсын ажлын зайлшгүй шаардлагыг сайтар биелүүлэх нь нийт нам, улсын ард түмний хамтын хүсэл найдвар болно.

Энэ удаагийн Төв хорооны Түвдийн тухай ажлын хурал нь ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойгтой тохиосон юм. 50 жилийн туршид манай нам Түвдийн аливаа үндэстний кадр болон хамт олныг удирдан, хуучин Түвдийг өөрчлөн хөгжүүлээд амьжиргааны хүчээр ундарсан солиалист шинэ Түвд болгосон билээ. Түүхийн шинэ эхлэлийн гараан дээрээс, нийт намын үйл ажиллагаа, улс орны дэмжлэг, түүнчлэн Түвдийн үндэстнүүдийн кадр, хамт олны эв сэтгэл нэгтэй тэмцэл чармайлга байх учраас бид Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтад хүрэх Хятадын хүслэн мөрөөдлийн Түвдийн тухай хуудас бүлгийг лавтай сайтар бичиглэж чадах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе