|
|
||
Жүншинь агентлагийн мэдээ: 25-ны үдээс хойш Жүн Наньхайгийн Зи Гуангэ ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятад Казахстаны хамтын ажиллагааны комиссын 7-р хуралд оролцохоор ирсэн Казахстаны ерөнхий сайдын тэргүүн орлогч Бахытжан Сагинтаевтэй уулзав.
Ли Кэчян хэлэхдээ, "Хятад Казахстан харилцан найрсаг дотно хөрш юм. 2014 оны 12-р сард миний бие Казахстанд айлчлах хугацаандаа, тус орны удирдагчтай үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлэхээр чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм, хагас жил гаруйн турш маш олон амжилт олов. Казахстаны талтай хөгжлийн стратегиэ холбож, эдийн засаг, худалдаа зэрэг бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хятад Казахстаны үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд хоёр орны засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж, шинийг үүдэх болон үлгэр жишээ болохуйц баялаг онцлогтой томоохон төслүүдийг бүрдүүлж, маш олон хамтын ажиллагаа түргэхэн үр ашигтай биелэхэд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Ли Кэчян цааш нь тэмдэглэхдээ, "Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал нарийн төвөгтэй, тодорхойгүй байгаа ба зах зээлийн донсолгоо нэлээд их байгаа нь Хятадын эдийн засагт бага хэмжээгээр нөлөөлж байна. Гэвч Хятадын эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой байгаа ерөнхий үндсэн байдал өөрчлөгдөөгүй юм. Эдийн засгийн эргэлт зүй зохистой байдлаа хэвээр хадгалж, бодит эдийн засгийг эерэг чиглэлээр хөгжүүлэх нааштай хүчин зүйл тасралтгүй хуримтаж байна. Бид макро зохицуулалтын орон зайгаа улам шинэчлэн хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээ ч нэлээд их байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, бүтцийн өөрчлөлтийг урагшлуулж, "хос шинэчлэл"-ээр зах зээлийн хөдөлгөгч хүчийг идэвхжүүлж, ардын амьжиргааг сайжруулах, эрсдлээс хамгаалах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн үр ашигтай хэрэгжүүлснээр Хятад улс эдийн засгийн хөгжлийн бүх жилийн гол зорилт үүргээ биелүүлэх чадавх болон нөхцөл боломжтой юм. дэлхийн эдийн засгийн сэргэлтэд энэ нь чухал хувь нэмэр болох юм" гэжээ.
Бахытжан Сагинтаев хэлэхдээ, "Казахстан Хятадын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа нааштай ахицид хүрэв. үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг өрнүүлэх талаарх хоёр орны чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны аж үйлдвэр, эрчим хүч, төмөр замын тээвэрлэлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад Казахстаны тал бэлэн байна. Хятадын эдийн засгийн хөгжил болон Казахстан Хятадын хамтын ажиллагааны ирээдүйд итгэл төгс байна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |