|
|
||
Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын ард түмний Японы эсрэг дайн, ЗХУ-ын Эх орны дайн буюу Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулж Хятадын Үндэсний архивын газар ОХУ-ын Архивын газартай хамтран 25-нд Бээжин хотноо үзэсгэлэн гаргав.
"БНХАУ, ЗХУ-ын фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн архивын үзэсгэлэн" нэртэй тус үзэсгэлэн 7 хэсгээс бүрдэж байна. Үүнд, ЗХУ БНХАУ-ад туслан Японы эсрэг дайтахаар мэдэгдсэн, БНХАУ, ЗХУ харилцан стратегийн эд бодис туслалцсан, ЗХУ БНХАУ-ад туслан Японы эсрэг дайтсан, БНХАУ-аас ЗХУ-ын эх орны дайныг дэмжсэн, дайны үеийн БНХАУ, ЗХУ-ын соёлын солилцоо, ЗХУ-ын Улаан армиас Хятадын зүүн хойд нутагт цэрэг илгээсэн, фашизмын эсрэг дайн ялалт байгуулсан зэрэг болно.
Архивын ховор сурвалж бичиг, зураг хөрөг олноор дэлгэж, Хятадын ард түмний Японы эсрэг дайны явцад ЗХУ-аас Хятадад шударга ёсны туслалцаа үзүүлэхээр болж, Хятадад зэр зэвсэг, тоног төхөөрөмжийн туслалцаа хангаж, Хятадад цэрэг дайны зөвлөх илгээж, Хятадад туслах сайн дурын нислэгийн баг бүрдүүлж, Хятадын зүүн хойд дэх дайны талбайд очиж, Хятадад туслан Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн байдлыг уг үзэсгэлэнгээс харж болох юм. БНХАУ-аас ЗХУ-ад дэмжлэг үзүүлж байсныг уг үзэсгэлэнд тусгасан байна, үүнд голцуу Хятадын хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнийг ЗХУ-ад тээвэрлэн хүргэж байсан, ХКН-аас ЗХУ-ад үнэ цэнэтэй их хэмжээний нууц мэдээлэл хангаж байсан, ЗХУ-ын эх орны дайныг дэмжихийн төлөө, Хятадын шилдэг охид хөвгүүд ЗХУ-ын эх орны дайнд шууд алтан амь, ариун цусаа өргөж байсан зэрэг сурвалж материалууд багтаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |