|
|
||
Бээжингийн олон улсын 22-р номын яармаг өнөөдөр Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвийн шинэ ордонд нээлтээ хийлээ. 82 улс орон, бүс нутгийн 227 дотоод гадаадын ном хэвлэлийн салбарынхан үзэсгэлэн яармагтай танилцжээ. Үүнд Хонконг Тайваныг оролцуулсан хилийн чанадын 1305 аж ахуйн нэгж яармагт оролцсон нь нийт тооны 60 хувийг эзэлсэн байна. Энэ онд анх удаагаа "Нэг бүс нэг зам" тусгай хэвлэлийн үзэсгэлэнгийн орон гаргасан нь энэ удаагийн Бээжингийн номын яармагийн онцлог болжээ.
Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Египет, Турк, Энэтхэг, Шри-Ланка, Казахстан зэрэг торгоны зам дагуух орнуудаас ирсэн нэр төртэй ном, хэвлэлийн салбарынхан 5 хоног үргэлжлэх яармагийн үеэр, өөрийн орны ном хэвлэл, уран зураг, урлагийн бүтээлүүдээ дэлгэн үзүүлэх бөгөөд зарим орнууд Хятадын ном хэвлэлийн салбарынхантай хамтран ажиллах эрэлт хүсэл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохиролцох юм байна.
Бээжингийн номын яармаг 27 жилийн турш байнга ахиц дэвшил хийснээр, зохиогчийн эрхтэй, номын худалдаа, соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, мэдээллийн солилцоо зэргийг хамарсан олон улсын хэвлэлийн салбарын чухал индэр болж хөгжсөн бөгөөд Франкфуртын номын үзэсгэлэн, Лондоны номын үзэсгэлэн, Америкийн BEAномын үзэсгэлэнтэй нэгдээд олон улсын 4 том номын үзэсгэлэн гэж нэрлэгдэх болжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |