• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хадгаламж, зээлийн хүүг бууруулах нь Хятадын эдийн засагт валютын таатай орчин бүрдүүлнэ

CRI       (GMT+08:00) 2015-08-26 17:31:36

25-ны орой, Хятадын Ардын Банкнаас мэдэгдэхдээ, хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, бодит эдийн засгийг дэмжинэ гэжээ. Төв Банк мэдэгдэхдээ, сүүлийн үед бүх дэлхийн банк санхүүгийн зах зээл нэлээд донсолгоотой байгаа учир валютын арга бодлогыг улам уян хатнаар ашиглах шаардлагатай болж, эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой эрүүл хөгжилд валют санхүүгийн сайн сайхан орчин хангана гэжээ.

25-ны орой, Хятадын Төв Банк хадгалам болон зээлийн хүүгийн хэмжээгээ бууруулахаар мэдэгдэв. 26-наас банк санхүүгийн байгууллагууд жилийн хугацаатай хадгаламж, зээлийн бенчмарк хүүгийн хэмжээгээ адил хэмжээгээр буюу 0.25 нэгжээр бууруулна. Түүнчлэн жилээс дээш хугацаатай тогтмол хадгаламжийн хүүг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх болно. 9-р сарын 6-наас, банк санхүүгийн байгууллагууд юаний хадгаламжийн нөөц мөнгөний хэмжээг 0.5 нэгжээр бууруулж, сум сяний худалдааны банк зэрэг хөдөө тосгоны банк санхүүгийн байгууллагын хадгаламж нөөц мөнгөний хэмжээг 0.5 нэгж буруулна. Банк санхүүгийн түрээсийн компани болон машин тэрэгний банк санхүүгийн компаний хадгаламж нөөц мөнгөний хэмжээг 3 нэгжээр бууруулах юм байна.

Хятадын Төв Банкнаас мэдэгдэхдээ, "Хятадын эдийн засаг уналтын дарамтад байгаа учир өсөлтийг тогтворжуулах, бүтцийг зохицуулах, өөрчлөлтийг ахиулах, ардын амьжиргааг дээшлүүлэх болон эрсдлээс хамгаалах үүрэг маш хүнд байгаа. Сүүлийн үед дэлхийн банк санхүүгийн зах зээл нэлээд донсолгоотой байгаа учир валютын арга бодлогоо улам уян хатнаар ашиглах шаардлагатай болж, эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой эрүүл хөгжилд валют, санхүүгийн сайн сайхан орчин хангах болно" гэжээ.

Адил тэнцвэртэй хадгаламж болон зээлийн хүүг 0.25 нэгжээр буруулж байгаа нь бодит эдийн засгийн үйл ажиллагааны өөрийн өртгийг буруулахад ашигтай. Нөгөө талаар санхүүгийн салбарын гүйлгээний тохиромжтой байдлыг бодолцсон, энэ нь эдийн засгийн хөгжлийг дэмжих шаардлага байгаа юм. Үүнээс гадна, жижиг дунд хэлбэрийн санхүүгийн байгууллагын хадгаламж болон зээлийн хүүг буруулах нь нийт хэмжээний өсөлтөд ашигтай, мөн хадгаламжийн төрлийн санхүүгийн байгууламж нь эдийн засгийг дэмжих төдийгүй бүтцийн талаар хөдөө аж ахуйг, жижиг аж ахуйн нэгж болон дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхөд тустай юм гэжээ.

Энэ удаа хадгаламж болон зээлийн хүүг буруулснаар, зах зээл дээр хамгийн их тусгал гаргаж байгаа нь санхүүгийн гүйлгээг сэргээсэнд байгаа. Өнгөрсөн сараас хойш, эдийн засгийн үзүүлэлт буурсан ба зах зээлийн бэлэн мөнгөний хүрэлцээ муутай зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр, Үнэт цаасны захын хувьцааны үнэ унаж, улмаар Европ Америкийн зах зээлд нөлөөлсөн байна.

Хятадын Ардын Банкны судалгааны газрын дарга Лю Лэй хэлэхдээ, Хадгаламж болон зээлийн хүүг буруулж байгаа нь хоёр зорилготой юм гэлээ. Тэрээр хэлэхдээ,

Амралтын хоёр өдөр ашигтай бодлого гараагүй учир Үнэт цаасны захын хувьцааны үнэ даваа, мягмар гаригт дараалан буурчээ. Гөүтай сангийн компанийн захирал Ү Шянжүнь хэлэхдээ, улсын дотоод болон дэлхийн үнэт цаасны зах уналтад орсон хэдий ч Шанхайн хөрөнгийн биржийн уналт нь улсын дотоодын хүчин зүйлээс болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдрийн уналт Америк болон дэлхийн бусад үнэт цаасны зах зээлд нөлөөлж, олон улсын зах зээлийн уналт даваа гарагт дахин дотоодын зах зээлд нөлөөлж, хагас бүтэн сайнд зарим мэр сэр бодлого болон хадгаламж болон зээлийн хүүг буруулж магадгүй гэж төсөөлж байсан нь биелэлгүй, дотоодын үнэт цаасны зах зээл дахин их уналтад орж, эргээд гадаадын зах зээлд нөлөөллөө. Үүний гол шалтгаан нь дотоодоос үүдэлтэй. Эдийн засгийн уналт нь үнэт цаасны зах зээлийн уналтад хүргэлээ.

Шанхайн үнэт цаасны зах зээл хоёр хоногт 8%-р унаж, үзүүлэлт нь 3 мянгад хүрэхийн үед Төв банк хадгаламж болон зээлийн хүүг буурууллаа. Үүнээс болж дэлхийн үнэт цаасны зах, Ялангуяа Европын зах ихээр өслөө. Төв банкны хадгаламж, зээлийн хүүг бууруулсан нь Үнэт цаасны захад сэдэлт өгөх эсэхийг зах зээл л мэдэх учиртай. Хай Тун үнэт цаасны ахлах эдийн засагч Ли Шүнлей хэлэхдээ,

Одоогийн эдийн засгийн хувьд хүмүүс эдийн засгийн уналт, дифляц эсвэл банк санхүүгийн хямрал үүсч болзошгүй гэж сэтгэл түгшиж байна. Эдгээр нь Үнэт цаасны захад тусгалаа олж байгаа хэрэг. Зах зээлд хэтэрхий гутрах ч хэрэггүй. Хятадын эдийн засгийг тогтвортой байлгах арга их байгаа. Үүнд санхүү валютын бодлого ч багтах юм гэжээ.

Салбарын хүмүүсийн үзэж байгаагаар, Хятадын Үнэт цаасны зах бодлого тогтоох "сэтгэлийн хөөрөл"-өөр явж байна. Харин эдийн засгийн логик үйлчилж байгаа биш, хадгаламж болон зээлийн хүүг буруулсан явдал нь Хятадын Үнэт цаасны захад эрч хүч нэмж чадах эсэхыг зах зээлийн шалгуураар харагдах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе