• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барак Обама нууцаар чагнасан хэргээр Абэд тайлбар өгөв

CRI       (GMT+08:00) 2015-08-27 09:45:58

Цагаан ордноос 26-ны өдөр нийтэлсэн мэдэгдэлд: АНУ-ын Ерөнхийлөгч 25-нд Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой утсаар ярьж, Америкийн тал Японыг нууцаар чагнасан хэрэгт тайлбар хийж, Америкийн тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа нь голдуу "үндэсний аюулгүй байдлын ашиг тус"-д төвлөрч байгаа бөгөөд боломжийн хэрээр хатуу шилэлт тавьсан гэж илэрхийлжээ. Гэтэл Барак Обама Японыг нууцаар чагнахгүй гэсэн амлалт хийсэнгүй байна.

Японы мэдээллийн хэрэгслүүд Японы албан тушаалтны үгнээс иш татаж мэдээлсэн нь Цагаан ордны нийтэлсэн мэдэгдэлтэй жоохон зөрөөтэй. Абэ Шинзо нууцаар чагнасан хэргийг шалгаж, байдлыг тодорхойлохыг Америкийн талаас шаардсан бөгөөд Барак Обама тус хэрэгт холбогдуулан Японы талд төвөг учруулсан явдалд хүлцэл өчсөн гэжээ.

АНУ-ын удирдагч нууцаар чагнасан хэргээр энэ сарын дотор 2 дахь удаагаа Абэ Шинзод тайлбар өгч байгаа болно. Америкийн дэд Ерөнхийлөгч Жосеф Байден 4-нд Абэ Шинзотой утсаар ярихдаа, Америкийн тал тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлын ашиг тусад төвлөрч байгаа гэсэн бөгөөд Америк Японы холбоотны харилцаанд хандсан Америкийн талын хэлбэрэлтгүй амлалтыг онцолсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе