• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фашизмын эсрэг сэдэвт Оросын дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэв

CRI       (GMT+08:00) 2015-08-27 15:21:28

Хятадын Дүрслэх урлагийн галерей, Оросын Үндэсний музей болон үзэсгэлэнгийн төвтэй хамтран "ЯЛАЛТ: 1945-2015!Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жил" сэдэвт Оросын дүрслэх урлагийн үзэсгэлэнг 26-нд Хятадын Дүрслэх урлагийн галерейд нээлээ.

Үзэсгэлэнд Оросын 12 нэр нөлөө бүхий урлагийн байгууллагын фашизмын эсрэг сэдэвт сонгодог 76 бүтээлийг тавьсан байна. Эдгээр бүтээл бол Оросын хэд хэдэн үеийн шилдэг зураачдын алдарт бүтээлүүд, Оросын фашизмын эсрэг сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүд Хятад улсад анх удаа өргөн цар хүрээтэй дэлгэн тавигдаж байгаа нь энэ юм. Бүтээлүүдэд эх орноо хамгаалах дайны үйл явц дахь чухал байлдаан, эрэлхэг зоригт ард түмнийг домгийн сэтгэлгээгээр дүрслэн харуулж, Оросын ард түмний эрх орныхоо нутаг дэвсгэр, бүрэн эрхийг хамгаалах төлөө цуцашгүй эрэлхэг баатарлагаар тэмцсэн зориг санааг тусгасан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе