• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын парадад оролцох цэрэг офицерууд Японы эсрэг дайны дурсгалын ордонтой танилцав

CRI       (GMT+08:00) 2015-08-27 17:22:29

Хятадад ирж Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн буюу Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парадад оролцох гадаадын цэргийн жагсаал анги, төлөөлөгчид бүгд парадын дасгалжуулах баазад ирээд байна. 24-ний өдөр гадаадын цэрэг офицерууд Лү Гөүчиао болон Японы эсрэг дайны дурсгалын ордонтой танилцав.

24-ний өдөр, Хятадын ард түмний бүх талаар Японы түрэмгийллийн эсрэг дайны анхны бууг буудсан Ваньпин хот онцгой зочдоо хүлээн авлаа. Тэд бол Хятадад ирж Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн буюу Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парадын ёслолд оролцох гадаадын цэргийн жагсаал анги, төлөөлөгчдийн офицер дайчид болох юм. Тэд 17 орноос ирсэн бөгөөд адил бус үг хэлж байгаа боловч нэг л хүсэл эрмэлзэлтэй. Энэ нь түүхийг дурсаж, энх тайвныг нандигнан хайрлах болно. Гадаадын офицер дайчид Лү Гөүчиао болон Японы түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын ордонтой танилцаж, Хятадын ард түмний фашизмын түрэмгийллийн эсрэг тэмцсэн түүхийг ойлгосон байна.   

Беларуссиас ирсэн цэргийн хурандаа Грицев хэлэхдээ: Хятад улсын тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ энх тайвны төлөө халуун амиа зориулсан эцэг өвгөдийн үеийн хүмүүсийг хамтдаа дурсан санагалзахыг хүсэж байна гэв.

Тэрээр хэлэхдээ: "Тухайн үед Беларуссийн ард түмэн Зөвлөлтийн холбооны хүрээнд Хятадын ард түмний нэгэн адил фашизмын түрэмгийллийг эсэргүүцэж, эцсийн амжилтыг олсон юм. Иймээс бид энэ удаагийн тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцохын хамт тэр үед амиа алдсан эрэлхэг хүмүүсээ дурсан тэмдэглэх болсондоо баяртай байна. Түүнчлэн Беларуссийн ард түмэн болон Хятадын ард түмний найрсаг хамтын ажиллагаа болон нөхөрлөл эрчимжихийг бид хүсэн бас найдаж байна" гэлээ.

Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг тэмцсэн дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх цэргийн парад 9-р сарын 3-нд явагдах болно. Энэ удаагийн парадад гадаадын армийг анх удаагаа урьж оролцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол , Беларусс, Куба, Египет, Казахстан, Киргиз, Мексик, Пакистан, Серби, Тажикстан, ОХУ зэрэг 11 орон парадад оролцохоор байгаа юм. Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл зэрэг 6 орон төлөөлөгчөө томилон парадад оролцуулна. Гадаад орны арми, төлөөлөгчид гээд 1000 шахам хүн парадад хэсэг хуваагдан оролцох бөгөөд парадад алхах анги бүр 75 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр алхах болно.

Парадын сургуулилтын баазад очсоноос хойш, гадаадын цэргийн парад болон төлөөлөгчдийн баг 8-р сарын 20, 23-нд парадын сургуулилтын бааз болон Тянь-аньмэньи талбай дахь парадын бэлтгэл сургуулилтад оролцож, ерөнхийдөө нэлээд сайн болжээ.
Парадын сургуулилтын бааз холын зочдоо Хятадад байх хугацаанд нь олон сайхан арга хэмжээ зохион явуулж байна. 25-ны өдөр гадаад дотоодын цэрэг офицерууд хамтран үдэшлэг зохиосон байна. Монгол, ОХУ, Пакистан, Вануату зэрэг улсын цэрэг офицерууд улс орныхоо өвөрмөц онцлог бүхий тоглолт гаргасан байна.

Парадын сургуулилтын бааз Хятадын уран бичлэгийн лекц зэрэг арга хэмжээ зохиож, гадаадын цэрэг офицерт Хятад улсын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн түүхийг танилцуулсан төдийгүй Хятадын түүх соёлыг ч танилцуулжээ. Түүнчлэн сагс, бильярд зэргийн спортын тоног төхөөрөмжийг тэд нарт ашиглуулж байгаа бөгөөд 50 гаруй хэлний телевизийн суваг ч тэдний амьдралд зугаа болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе