• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эко хүнсний бүтээгдэхүүний 8 дахь яармаг Өвөр Монголд эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 15:20:33
25-нд, "2015•Өвөр Монгол" хэмээх экологийн хүнсний бүтээгдэхүүний 8 дахь яармаг, "Өвөр Монголын Жалан айл" хөдөө тосгоны цахим худалдааны анхдугаар хурал Өвөр Монголд эхлэв.

Энэ удаагийн экологийн хүнсний бүтээгдэхүүний яармагт олон улсын стандартын дагуу нийтдээ 300 павильон байгуулж, мянга гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, өнөөгийн байдлаар яармаг олон төрлийн үзүүлэлтээрээ өнгөрсөн удаагийнхаас давжээ. Худалдан авсан хэмжээ л гэхэд 4 тэрбум 420 сая юаньд хүрч, шинэ амжилт тогтоосон байна.

Өмнөх 7 удаагийн яармагтай харьцуулахад энэ удаагийнх Өвөр Монголын экологийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг голчилж, брэнд, орон нутаг, мэргэжил зэрэг онцлогийг товойлгон, бүх Хятадын олон газрын экологийн хүнсний бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийг идэвхтэй урин оролцуулж, экологийн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой үйлдвэрлэлийг алхам дараатай татан оролцуулж, яармагийн агуулгыг баяжуулан, цахим худалдаа хийгээд орчин үеийн хөдөө аж ахуйг идэвхтэй уялдуулж, экологийн хүнсний бүтээгдэхүүний худалдааны хамрах хүрээ болон нөлөө тусгалыг өргөтгөсөн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе