|
|
||
Хөрөнгө хуримтлуулах хүндрэлтэй, өндөр өртөгтэй байгаа байдлыг намжаах, улмаар компани, аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг дайчлан нэмэгдүүлж, аж үйлдвэрлэлийг улам бүр чанаржуулахын тулд 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хурлаас хөрөнгө босголтын лизинг болон санхүүгийн лизингийн салбарыг хурдтай хөгжүүлэх төрөл бүрийн арга хөтөлбөр тогтоолоо.
Хөрөнгө босголтын лизинг гэдэг нь товчоор бол тоног төхөөрөмж шаардагдаж байгаа ч худалдан авах мөнгөгүй тохиолдолд лизингийн компаниар худалдан авахуулсныхаа дараа тус компаниас тоног төхөөрөмжийг нь түрээслэн хэрэглэж, эзэлсэн хөрөнгийн хэмжээгээр нь түрээсийн төлбөрөө эргэн төлөхийг хэлж байгаа юм. Ямар нэг асуудал гарах тохиолдолд түрээслүүлэгч компани буцаагаад татан авах буюу түрээсэлсэн төхөөрөмжөө зарж болох юм. Иймээс хөрөнгө босголтын гүйцэтгэлийн явцад компани нэгжийн зээл болон баталгаанд тавигдах шаардлага төдийлөн өндөр биш тул бичил, жижиг, дунд компаний хөрөнгө босголтод нэн тохиромжтой юм.
Санхүүгийн лизинг болон хөрөнгө босголтын лизингийн хамгийн их ялгаатай тал нь гэвэл түүнд хяналт удирдлага тавих байгууллага салбар нь адилгүйд оршино. Санхүүгийн лизингийн компанийг Хятадын Банк Санхүүгийн Хяналт Удирдлагын Хорооноос зөвшөөрөл олгох ба хянан удирдаж, түүнчлэн зөвхөн тэдний хянан зөвшөөрлийн дагуу байгуулагдсан лизингийн компани нэгж "санхүүгийн" гэсэн үсэг хадаж болно гэсэн тогтоолтой. Харин хөрөнгө босголтын лизингийн компани нэгжийг Худалдааны яамнаас баталж, хэрэг дээрээ зээлийн борлуулалтын компанийн хувиар хянан зохицуулдаг.
26-нд хуралдсан Төрийн зөвлөлийн байнгын хуралд, хөрөнгө босголтын лизинг болон санхүүгийн лизингийн хөгжлийг түргэтгэх нь санхүүгийн өөрчлөлтийн чухал арга бодлого бөгөөд хөрөнгө босгоход хүндрэлтэй, өртөг өндөртэй байгаа байдлыг намжаахад ашигтай, мөн компани нэгжийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн чанаржилтыг ахиулахад ашигтай гэж тодорхой заасан байна. Хурлаас, хөдөө аж ахуйн машин, хөлөг онгоц, эмчилгээний тоног төхөөрөмж, нисэх онгоц зэрэг тоног төхөөрөмжийн лизингийн холбогдох лицензийн бүртгэл буюу импортлох экспортлох гүйцэтгэлийг хялбарчлах хэрэгтэй гэж шаардсан бөгөөд бичил жижиг аж ахуйн нэгж, "хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид"-ад чиглэгдсэн лизингийн компани байгуулахыг дэмжинэ гэжээ.
Аньхүй мужийн хөдөө аж ахуйн машин механикийн нэгэн аж ахуйн нэгжийн хариуцлагатан хэлэхдээ, үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжийн хувьд, санхүүгийн түрээсийн урамшуулах бодлого нь маш сайн зүйл юм гэжээ. \\ҮГ2\\
Тэрээр хэлэхдээ, "үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжийн хувьд, энэ нь ашигтай сайн зүйл юм, учир нь хөдөө тосгоны зах зээлийг өргөтгөх, тариачдын худалдан авах чадавхыг дээшлүүлэхэд маш их тустай юм. Тариачдын газар шорооны гүйлгээ, газар шороог төвлөрүүлэн эзэгнэх үйл явцын дагуу, хөдөө аж ахуйн том оворын машин механикийн хөгжлийн ирээдүй маш сайн байх ёстой" гэжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, банк санхүүгийн энэ арга барилын давуу талыг алхам дараатай ойлгож чадвал Хятадын дотоодын санхүүгийн лизингийн салбар хурдтай хөгжих боломжтой юм байна. Жүн Хэн Тай Фү санхүүгийн лизингийн компаний ерөнхий захирал Чэн Жяньвэй хэлэхдээ, \\ҮГ3\\
"Сүүлийн хэдэн жилд Тяньжиний Бинь Хай шинэ дүүрэг, Шанхайн Пү Дүн шинэ дүүрэг болон Шэнь Жэний Чянь Хай бүгд энэ салбарт амжилт олсон, санхүүгийн лизингийн энэ хэдэн том компани хамтраад хүрээгээ улам өргөтгөсний дараа, бодит эдийн засаг ялангуяа үйлдвэрлэлийн чанартай аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнд санхүүгийн лизинг маш сайн тохирох бөгөөд ашигтай байх болно гэдгийг олон аж ахуйн нэгж аажмаар ойлгох болно" гэжээ.
Төрийн зөвлөлийн байнгын хорооны хуралд, бодлогын талаар түлхүү дэмжлэг үзүүлж, олон нутгийнхан урамшуулал шагнал, эрсдэлийн нөхвөр олгох зэрэг арга замаар хөрөнгө босголт, банк санхүүгийн лизингийг бодит ажил эрхэлж буй аж ахуйн нэгжид улам сайн үйлчлүүлнэ. Фү-Ин хөрөнгө босголтын лизингийн эрсдэлийг удирдах хэлтсийн захирал Вэн Жяньшин хэлэхдээ, хөрөнгө босгох лизинг, банк санхүүгийн лизинг Хятад улсад хөгжлийн орон зай маш ихтэй гэжээ.
Үг 4
Маш олон аж ахуйн нэгж хөрөнгө босгох лизингийн сайн талыг ойлгож, аж ахуйн нэгжийн хөрөнгө, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн удирдлагын асуудлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгүүлж байна. Манай салбарт "Хөрөнгө босголтын нэвтэрсэн хэмжээ" гэдэг үг байдаг. Бид хөгжингүй оронтой харьцуулбал Европ Америкийн зах зээлд 20-30 хувийг эзэлж байна. Гэвч бидний улсын дотоодын хамгийн сүүлийн үеийн тоо баримт 4 хувь орчим л хүрч байна.
Инновацийг дэмжихэд "интернет+" төслийг ашиглаж, хөрөнгө босголт, банк санхүүгийн лизингийг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн холбогдох байгууллагууд хамтран зохицуулалт хийж, эрсдэлийн удирдлагыг чангатгах хэрэгтэй гэж Төрийн зөвлөлийн байнгын хуралд онцолжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |