• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ангела Меркель дүрвэгсдийн лагерьт хүрч тэднийг эргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 10:03:16

Германии Канцлер Ангела Меркель 26-нд Германы зүүн нутгийн Саксон мужийн Хайденау хотын барууны хүчний хүчирхийллийн мөргөлдөөнд өртсөн дүрвэгсдийн лагерьт хүрч тэднийг эргэсэн бөгөөд бусдын нэр хүндийг хохироож буй үйл ажиллагааг уучлахын аргагүй юм гэжээ.

Тэрээр мөн өдөр дүрвэгсдийн лагерьт хүрч хэсэг дүрвэгсэд, аюулгүй байдлыг хамгаалах ажилтан, мэргэжлийн авран туслах ажилтан, сайн дурынхантай ярилцсан байна. Тэрээр хэлсэн үгэндээ, сүүлийн өдрүүдэд дүрвэгсдийн лагерьт чиглэсэн хүчирхийллийн мөргөлдөөн болон үүний улмаас үүссэн үймээнийг хатуу зэмлэн буруушаагаад, эдгээр үйл ажиллагаа нь "Ичгүүртэй" бөгөөд "Хүний эгдүүг хүргэж байна", хүний нэр хүндийг үл ойшоосон иймэрхүү үйл ажиллагааг уучилж болохгүй юм гэжээ.

21-23-ны өдрүүдэд, хэт даврагч хэдэн зуун этгээд Хайденау хотод дүрвэгсдийн лагерьт чиглэсэн сүр үзүүлэх ажиллагаа явуулсан бөгөөд аюулгүй байдлыг хамгаалж байсан цагдаа руу чулуу, шил лонх шидсэний улмаас 30 гаруй цагдаа бэртжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе