• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

70 жилийн ойн ажиллагааны хэвлэлийн төв ажиллаж эхлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-28 09:43:48

27-нд Хятадын ард түмний Японы эсрэг дайн буюу Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт ажиллагааны хэвлэлийн төв ажиллаж эхлэв.

Уг хэвлэлийн төвийг Бээжингийн Media Center зочид буудалд байршуулсан ба 70 жилийн ойн тэмдэглэлт ажиллагааг сурвалжлахаар ирсэн Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний сэтгүүлчид болон гадаадын сэтгүүлчид сурвалжлагын үнэмлэхээ авсан нөхцөлд, тэдний сурвалжлах хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэлт үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэх талаар байршуулж, тэдэнд мэдээлэлийн дөхөм дөт үйлчилгээ болон техникийн шаардлагатай баталгаа хангах юм.

Тэмдэглэлт ажиллагааг сурвалжлан мэдээлэхээр ирсэн сэтгүүлчид хэвлэлийн төвийн радио телевиз, интернэт, зураг дүрсээр үйлчлэх тасгаар дамжин сурвалжлагын материалаа цуглуулж, мэдээлэлээ дамжуулж болох юм. 28-наас өдөр бүрийн үдээс өмнө хэвлэлийн бага хурал хийлгэж, холбогдох эрдэмтэн мэргэжилтэн, Хятадын цагаачдыг урьж, Японы эсрэг дайны гол сэдэвийн тойронд тайлбар үнэлгээ хийлгэнэ. Үдээс хойш болгон сэтгүүлчдийг зохион байгуулан гадагш гарч, тойрон танилцаж, сурвалжлага хийнэ, үүнд Японы эсрэг дайны дурсгалын ордон, соёлын үүдэн бүтээх парк, шинжлэх ухаан технологийн парк зэрэг багтаж байна.

 

Одоогоор Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт ажиллагааг сурвалжлахаар дотоод гадаадын нийт 3700 гаруй сурвалжлагч хүрэлцсэн ирээд байна. Үүнээс 1500 нь гадаадын сурвалжлагч юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе