|
|
||
Хятад улсын нийслэл Бээжинд 9-р сарын 3-нд болох цэргийн парадад оролцохоор ирээд байгаа гадаадын жагсаал, төлөөлөгчдийн баг Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайны музейтэй танилцав. Монгол улсын төлөөлөгчдийн багийн ахлах, Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар манай сурвалжлагчид хандан, иймэрхүү үзэсгэлэн маш чухал ач холбогдолтой, түүхэн бодит үнэнийг хэн ч өөрчилж чадахгүй гэж илэрхийлэв.
Тэрээр, "Хүн төрөлхтөн өөрийнхөө тусгаар тогтнолын төлөө тэмцэхийн тулд ингэж тэмцсэн шүү гэдгийг хойч үеийнхэнд харуулсан үзэсгэлэн байна. Энэ нь бүх Хятадын ард түмний тусгаар тогтнол үнэ цэнэтэй олдсон шүү гэдгийг харуулжээ. Энэ үзэсгэлэнг байгуулсан хүмүүст талархлаа илэрхийлье. Хятадын зүүн хойд хэсгийг чөлөөлөхөд Монгол Зөвлөлтийн цэрэг тухайн үед оролцсон, энэ бол Хятадын тусгаар тогтнол, Хятадын бүрэн эрхт байдалд том дэмжлэг болсон гэж би хувьдаа дүгнэж байна даа. Нэгэнт түрэмгийлэл бол түрэмгийлэл, хүний газар нутагт хөл тавьсан бол түрэмгийлэл. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсэргүүцэх ямар ч бодит шалгаан байхгүй" гэж тэмдэглэлээ.
Дэлхий дахиныг энх тайван байлгах нь бидний хамтын үүрэг хариуцлага. Улс орон бүгд өөрийн үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэж Б.Амгаланбаатар онцолсон юм. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |