|
|
||
Орон нутгийн цагаар 27-ны үдээс өмнө, Австрийн хурдны авто зам дээр давхиж байсан нэг ачааны машинаас 50 гаруй цагаачийн цогцос илрүүлжээ. Европын холбооны зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга Франс Тиммерманс болон Цагаачдын хэрэг эрхэлсэн гишүүн Димитрис Аврамопулос мөн өдөр мэдэгдэл хийж, Европын холбооны орнууд хамтран ажиллаж, цагаачдын хямралыг зохицуулахыг санал болгожээ. Германы канцлер Ангела Меркель Европын холбооны бус гишүүн орны тэргүүн нартай мөн өдөр Венад Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Европт нүүрлэж байгаа цагаачдын ноцтой хямралыг хамтаар туулахыг санал болсон юм. Европын холбоо өнөөгийн цагаачид зориулсан бодлого хэрэгжүүлэх ёстой гэж Унгарын эрх баригч нам илэрхийлжээ.
Франс Тиммерманс болон Димитрис Аврамопулос мэдэгдэлд онцлохдоо, Австрийн хурдны замаар давхиж байсан ачааны машин дээр цагаачдын цогцос байсан нь хүмүүсийг цочирдуулж байна. Энэ бол хууль бусаар хил нэвтэрсэн хүмүүсийн үйлдсэн бас нэг аймшигтай гэмт хэрэг юм. Иймээс Европын холбооны орнууд олон талын арга замаар цагаачдын хямралыг зохицуулах шаардлагатай юм гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |