|
|
||
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб 8-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Соёлын Төв өргөөнд баярын хурал зохион байгуулж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Ой тэмдэглэх Засгийн газрын комиссын дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МУ-ын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Батсайхан, МУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Даваа, ОХУ-аас МУ-д суугаа Элчин сайд Адизов, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе ахлах хурандаа Бао Юйхай болон Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн, цэргийн алба хаагчид, олон нийтийн төлөөлөл нийт 1000 гаруй хүн баярын хуралд оролцов.
МУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар баярын арга хэмжээг даргалж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Ой тэмдэглэх Засгийн газрын комиссын дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баярын үг хэлж, МУ-ын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Батсайхан Засгийн газрын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн баярын захиаг уншив. Хурлын дараа баярын концерт тоглож, ахмад дайчид болон баярын арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст баярын мэнд хүргэлээ. Соёлын төв өргөөнд мөн "Бид Ялав" үзэсгэлэн нээж, 70 жилийн өмнөх энэ аугаа их дайны холбогдох үзмэрийг дэлгэн үзүүлэв.
\ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |