• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд болох цэргийн парадыг ямар нэг оронд чиглүүлээгүй

CRI       (GMT+08:00) 2015-08-28 17:28:05

Хятадын Батлан хамгаалах яамны 27 -ний өдөр хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь 9-р сарын 3-ны цэргийн парад, Хятад Америк хоёр орны агаарын цэрэг агаарт санамсаргүй таарах үед мөрдөх дүмрийн талаар болон АЧА-ийн танк Хятад БНАСАУ-ын хилд төвлөрч байгаа тухай сүлжээний мэдээлэл зэрэг халуун цэгийн асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчийн асуултад хариуллаа.

9-р сарын 3-ны цэргийн парад нь мөн өдрийн Батлан хамгаалах яамны ээлжит хэвлэлийн бага хурлын хэвлэлийнхний анхаарлын төвд орж байлаа. Эх сурвалжаас үзвэл өнөө 49 улс орон болон олон улсын 10 байгууллага парадад уригдан оролцох юм. Хятад улс цэргийн парадаар дамжуулан Японд цэргийн хүчээ харуулах гэж эсэх асуултад Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь хэлэхдээ,

Энэ удаагийн цэргийн парад бол Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн болон дэлхийн фшизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагааны нэг хэсэг юм. Түүхийг бат цээжилж, үрэгдсэн баатруудаа санагалзаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйгээ нээх зорилготой юм. Цэргийн парад ямар нэг улс оронд чиглээгүй, өнөөдрийн Японд чиглээгүй, Японы ард түмэнд бүр ч чиглээгүй. Үүний зэрэгцээ өнөөгийн Хятад Японы харилцаатай шууд холбоогүй юм гэжээ.

Ян Юйжүнь хэлэхдээ, 9-р сарын 3-ны цэргийн парадад Оросын армийн жагсаал хамгийн сүүлд жагсаалд орох болно гэжээ.

Олон улсын журмын дагуу, зарчмын хувьд тухайн улсын англи галигийн дарааллаар жагсах ёстой. Гэвч энэ жил Хятадын жагсаалын баг ОХУ-ын эх орноо хамгаалах дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх парадад оролцсон дарааллын даруу, бид энэ удаагийн парадад ОХУ-ын жагсаалын багийг гадаадын цэргийн баг болон төлөөлөгчдийн багийн дараа хамгийн сүүлд нь гарахаар болсон.

Сүүлийн үед сайтад "Чөлөөлөх цэргийн армийн олон танк Хятад БНАСАУ-ын хил уруу хөдөллөө " гэж мэдээлж байгаатай холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад Ян Юйжюнь үгүйсгэх хариулт өгсөн байна.

"Таны ярьж буй холбогдох мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, хөөрөгдөж байгаа явдал, өдгөө БНХАУ, БНАСАУ-ын хил ерөнхийдөө тогтвортой, Хятадын хилийн сэргийлэлтийн арми ердөө хэвийн дайны бэлтгэл, сургуулилтын байдалдаа л байгаа "

Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Ян Юйжюнь Хятад Америкийн хоёр армийн агаарт санамсаргүй таарах үед мөрдөх дүрмийн хэлэлцээрийн ахицыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, ноднингийн 11-р сард Хятад Америкийн Батлан хамгаалах сайд нар "Хоёр харилцан итгэлцэх механизм"-ын ойлголцлын меморандумд гарын үсэг зурсан. Энэ хоёр механизм бол бүр нээлттэй механизм, хоёр тал зөвшилцсөний сууринд нэмэлт заалтын хэлбэрээр механизмын хүчинтэй хүрээ, салбарыг өргөтгөн бичжээ. Энэ жил хоёр тал шинээр нэмэгдсэн "агаарт тааралдах аюулгүй үйл ажиллагааны зарчим " болон "Цэргийн хямралын мэдүүлгээ" хоёр нэмэлт заалтын талаар олон удаа зөвшилцөж, идэвхтэй үр дүнд хүрч байна гэжээ.

Хятад Энэтхэгийн хилийн сэргийлэлтийн уулзалтын цэгийг 5 болгосон нь буруу шийдвэрлэхээс зайлсхийхэд ашигтай юм гэж тэрээр хэллээ.

Ян Юйжэнь хэлэхдээ, Хятад Энэтхэг хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголт болон Хятад Энэтхэгийн хилийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу, хоёр тал хоёр орны хилийн заагт хилийн хамгаалалтын уулзалтын цэг ажиллуулах юм байна. Одоогоор олон төрлийн ажлууд эрчтэй хийгдэж байна. Уул нь хоёр орны хилийн заагт 3 уулзалтын цэг ажиллуулахаар байснаа нэмж 5 болгосон байна. Уг уулзалтын цэгийг байгуулах нь хоёр орны армийн хэлхээ холбоог эрчимжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, буруу ойлголтоос зайлсхийхэд ашигтай юм.

Батлан хамгаалах яам мөн өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан дотоод гадаадын гурван удаагийн хамтарсан цэргийн сургуулилтын мэдээг нийтэллээ. Тухайлбал, Хятад Малайз хоёр орны арми 9-р сарын дунд арав хоногийн үеэр Малакка далайн эрэг болон түүний ойролцоо, "энх тайван найрамдал-2015" нэртэй нэгдсэн цэргийн сургуулилт хийнэ. Тухайн үед, Хятад Малайзын арми хуурай, тэнгисийн, агаарын хүчнээ гаргаж сургуулилтад оролцох бөгөөд Хятадын талаас 1160 офицер дайчин оролцох болно. Хятад Малайзын хоёр арми анх удаагаа нэгдсэн цэргийн сургуулилт хийж буй нь энэ юм. 

Үүнээс гадна, Хятад, Австрали, Америк 3 орны хуурайн цэрэг 8-р сарын 27-нд Австралийн Дарвинд "Ковари-2015" гурван талын нэгдсэн цэргийн сургуулилт хийсэн юм. Хятад болон Австралийн хуурайн арми 9-р сарын 20-нд Австралийн Канберра болон Сиднейд "Панда Кенгуру" нэртэй хоёр талын нэгдсэн цэргийн сургуулилт хийх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе