|
|
||
Сүүлийн үед болсон юаний ам доллартой харьцах ханшийн уналтын асуудлаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийлээ. "Энэ бол юанийн ханшид хийсэн хэвийн зохицуулалт. Гадаад худалдаанд хязгаартай нөлөө үзүүлнэ" гэж тэрээр онцлов.
"Ноднингийн сүүл үеэс хойш юаний ам доллартой харьцах ханш, зах зээлийн ханштай нэлээд их зөрөөтэй байсан. Энэ удаа юаний ам доллартой харьцах дундаж ханшид зохицуулалт хийснээр зөрөө нь багассан. Энэ нь цаашид юаний ханшийг зах зээлийн журмаар тогтооход ашигтай юм" гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Төлөөлөгч цааш нь хэлэхдээ, "Аливаа нэг орны валютын ханш тухайн улсын олон улсад өрсөлдөх ерөнхий хүчин чадлаас шууд хамаарна. Одоо Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байх төвшингөө өргөтгөж, инновацид түшиглэсэн стратеги хэрэгжүүлж, Хятадын эдийн засаг шат өгсөж чанар нь дээшилж байна. Иймээс юанийн ханш зохистой тэнцвэртэй төвшинд тогтвортой байх юм" гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |