|
|
||
Японы засгийн газар 28-нд Сайд нарын танхимын веб сайтдаа Дяо Юйдао арал, Докдо буюу Такэшима арлын тухай тусгай булан ажиллуулж, эдгээр арал олтригийг Японы харьяа болохыг нотолсон гэх материал нийтэлсэн юм. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 28-ны орой сурвалжлагчийн асуултад хариулахдаа, "Дяо Юйдао арал болон түүний эргэн тойрны арал олтриг эрт түүхээсээ Хятадын нутаг дэвсгэр юм. Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хохироосон өдөөлгийн ажиллагаагаа зогсоохыг Японы талд шаардаж байна" гэлээ.
"Японы тал хууль бус хүсэл зоригоо ямар нэг арга барилаар хөөрөгдөхийг оролдож байгаа хэдий ч Дяо Юйдао арал Хятадын нутаг дэвсгэр гэсэн бодит байдлыг үгүйсгэж чадахгүй гэдгийг цохон тэмдэглэж байна" гэж Хуа Чүнь-Ин хэлээд Японы тал түүхэнд зөв хандаж, бодит хэргийг хүндэтгэн, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг халдсан өдөөлгийн ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаагаа мэдэгдэв. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |