• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сорилтыг давах явцад эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2015-08-30 15:31:49

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 8-р сарын 28-нд Төрийн зөвлөлийн тусгай хурлыг даргалж, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн шинэ нөхцөл байдлын Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө, түүнийг зохицуулах арга бодлогыг судалсан байна.

Ли Кэчян хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд олон улсын эдийн засагт үүссэн донсолгоо дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтворгүй хүчин зүйлийг нэмэгдүүлж, Хятад улсын банк санхүүгийн зах зээл, экспорт импортод багагүй нөлөө үзүүлж, эдийн засагт шинэ дарамт учрууллаа. Олон улсын иймэрхүү ээдрээтэй нөхцөл, дотоодын эдийн засгийн гүн давхаргын зөрчил ил тод болж байгаа байдалд, бид эрхбиш урьдаар эдийн засгаа тогтвортой байлгаж, дараа нь хөгжлийг эрэлхийлэн, бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн, стандарт баримжаа, зээлийн хүү, гаалийн татварыг буруулах зэрэг зах зээлийг тогтворжуулах иж бүрэн зохицуулалт хийж, илт амжилт гаргасан юм. Түүнчлэн хөгжлийн олон хөшүүргийг шинээр бий болгож, эдийн засгийн эрхлэлт зүй зохистой цар хүрээнд байна.

Гэвч эдийн засгийн өсөлт дэх уламжлалт хөдөлгөх хүч буурч байгаа болохоор улам олон өөрчлөлт нээлтийн шинэ арга хэмжээг хэрэгжүүлэн, олон нийтийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хангамжийг нэмэгдүүлэн, олон нийтийн инновацтайгаар ажил төрөл эрхлэхийг ахиулж, эдийн засгийн хөгжлийн шинэ хөшүүргийг бүтээх хэрэгтэй.

Үүнд нэг талаар хөрөнгө оруулах, хөрөнгийн хуримтлал зэрэг шинийг санаачилж, тусгай сан байгуулах, орон нутгуудын өрийн нөөцийг солих, аж ахуйн нэгжийн хувьцаа тараах, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын төслийн хөрөнгийн харьцаанд тохируулга хийх зэрэг замаар орон нутаг, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулах хүчин чадварыг дээшлүүлж, олон нийтийн барилга байгууламжийн томоохон төслийн хэрэгжилтийг ахиулж, төв баруун бүс, хөгжлөөр тааруу бүсийн хөгжлийг дэмжиж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар оршин суугчдын хэрэглээний шинэ эрэлт шаардлагын дагуу, хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргаанд ашиг хүртээх шинэ бодлого хэрэгжүүлэн, буухиа шуудан зэрэг ажил төрлийн хөгжлийг түргэтгэж, хэрэглээний салбарын нөөцийг нээж ашиглах хэрэгтэй. Түүнчлэн Олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааг ахиулж, хамтдаа ашиг хүртэх талаар шинэ амжилт гаргах хэрэгтэй. Машин механик, нэхмэл, хөнгөн аж үйлдвэр, авто машин зэрэг салбарын өөрчлөлт халааг түргэтгэж, уламжлалт аж үйлдвэрийн салбарын техникийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ. Мөн ногоон эрчим хүч болон бохирдуулалт багатай бараа бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлж, "Интернет+" гэдгийг улам олон салбарт нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгийг бий болгох хэрэгтэй гэжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе