Торгоны зам буюу Тэнгэр уулын анхдугаар чуулга уулзалт болов
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-08-31 15:21:05
Саяхан Торгоны зам буюу Тэнгэр уулын анхдугаар чуулга уулзалт Өрөмч хотод болов. Хятадын олон улсын соёлын солилцооны төв, Хятадын дипломат албан тушаалтнуудын нөхөрсөг холбооноос зохион байгуулж, Шиньжяны олон улсын эдийн засаг соёлын хөгжлийн төвөөс хариуцан эрхэлсэн энэхүү үйл ажиллагаа торгоны замын эдийн засгийн бүсийг урт хугацааны, стратегийн баялаг зорилт, өвөрмөц онцлогтой иргэдийн харилцааны индэр болгон бүтээн байгуулах юм.
Гол зочин орон болох Пакистан, Афганистан улсаас ирсэн мэргэжилтэн, профессор, Хятадад сууж асан элчин сайд нарын хүмүүс Хятадын холбогдох салбарын мэргэжилтэнтэй Хятад болон Пакистан, Афганистантай хамт торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтын явц дахь дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх тухай судлан ярилцсан бөгөөд Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт, Хятадын аж ахуйн нэгжээс Афганистанд хөрөнгө оруулах зэрэг асуудлын эргэн тойронд тус тус чухал үг хэлсэн байна.
Хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй үзэхдээ, 2014 онд Хятад улс үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны шинэ санаачилга дэвшүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад шинэ агуулга, шинэ арга хэлбэр нэмсэн байна. Өөрчлөлт нээлтийн 30 гаруй жилийн турш, Хятадын тоног төхөөрөмж, цемент зэрэг үйлдвэрийн салбар хурдтай хөгжсөн бөгөөд Төв Азийн орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад эдгээр бүхэн шаардагдах учраас энэхүү салбарт үйлдвэрийн чадавхын хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл