|
|
||
8-р сарын 30, 31-нд 2-р удаагийн Хятад, Япон, БНСУ-ын хүмүүнлэгийн солилцооны форум, Хятад, Япон, БНСУ-ын зөвлөхүүдийн веб сайтыг ашиглалтад оруулах ёслолын арга хэмжээ Хятадын Гирин мужийн Чанчүнь хотод ёслол төгөлдөр болов.
Тус форумд Хятад, Япон, БНСУ гурван орны албан тушаалтан, аж үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 150 гаруй зочин төлөөлөгч оролцов. Тус форум "Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа, Зүүн Азийн ирээдүй" уриан дор "Гурван орны улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, Зүүн Азийн үүрдийн энх тайвныг тогтоох", "Гурван орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ахиулж, Зүүн Азийн хамтын ажиллагааны дуу хоолойг уламжлах","Гурван орны хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, Зүүн Азийн хамтын цогцын ойлголт ухамсрыг буй болгох" гурван гол сэдвээр зохиогдож, гурван орны улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ахиулах, гурван орны зөвлөхүүдийн хамтын ажиллагааны шинэ арга замыг хөгжүүлэх талаар хамтдаа гүнзгий зөвшилцөв.
Форумын үеэр Хятад, Япон, БНСУ гурван орон хамтдаа "Хятад, Япон, БНСУ-ын зөвлөхүүдийн веб сайт" (Network of Trilateral Cooperation Think-tanks)-ыг ашиглалтад оруулав. Тус веб сайтыг Хятадын засгийн газраас санаачилж, Хятад, Япон, БНСУ гурван орны гадаад харилцааны сайд нарын хурлаар албан ёсоор батлан зөвшөөрсний дараа байгуулсан болно. Гурван орны зөвлөхүүдийн харилцаа солилцооны чухал механизмын хувьд "Хятад, Япон, БНСУ-ын зөвлөхүүдийн веб сайт"-ын зорилт нь тус гурван орны зөвлөхүүд хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гурван орны хамтын ажиллагааны хамтын ашиг сонирхолын үндэс суурь, тэргүүлэх салбарууд, нүүрлэж буй боломж, сорилтыг хамтдаа судлах, Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны ирээдүйн хөгжилд зөвлөхийн талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хүмүүнлэгийн солилцооны форум Хятад, Зүүн Хойд Азийн Экспогийн хугацаанд явагдсан арга хэмжээ юм. Хятад, Зүүн Хойд Азийн Экспо бол Хятадын засгийн газраас голлон зохион байгуулсан, Зүүн Хойд Азийн бүс нутгийн олон орнууд хамт оролцдог, дэлхийн улс орнуудад хандан нээлттэй ажилладаг цорын ганц улсын хэмжээний олон улсын чанартай ерөнхийлсөн экспо юм. Хятад, Япон, БНСУ-ын хүмүүнлэгийн солилцооны форум, Хятад, Япон, БНСУ-ын орон нутгийн захиргаа хоорондын хамтын ажиллагааны хурал, худалдаа эдийн засгийн төслийн тухай хурал, 2015 оны Хятад, Япон, БНСУ-ын гарамгай эдийн засагчдын солилцооны чуулга уулзалт, Хятад, Япон, БНСУ гурван орны хамтын ажиллагааны яриа хэлэлцээ зэрэг арга хэмжээгээр дамжин засгийн газар, худалдаа эдийн засаг, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний салбар зэргийг багтаасан хамтын ажиллагааны бүлэг хэсэг бүрдүүлэх нь тус удаагийн экспогийн арга хэмжээний нэгэн онцлог тал болж байна. Үүнд хүмүүнлэгийн солилцооны форум нь Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны сэдвийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тус экспогийн хүмүүнлэгийн харилцаа солилцооны хөтөлбөрийн төлөөлөх чанартай арга хэмжээ болов.
/Уртнасан мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |