|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 8-р сарын 31-ний өдөр Ардын их хурлын танхимд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзлаа. Хоёр орны тэргүүн Хятад Казахстаны харилцааг дээд хэмжээнд үнэлж, хоёр талын харилцааг улам өндөр төвшинд, өргөн хүрээнд хөгжүүлэхээр шийдлээ.
Ши Жиньпин, Хятад Казахстан хоёр орон бол чин сэтгэлийн найз, дотнын түнш юм. Хоёр орон стратегийн түншийн харилцааг тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа түргэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, ажил хэрэгч хамтын ажиллагаа улам гүнзгийрсэн. Шинэ нөхцөл байдалд Хятад Казахстан сэтгэл нэгдэн хамтран ажиллаж, стратегийн өндөрлөг, алсын хараанаас хоёр талын харилцааг хэлбэрэлтгүй хөгжүүлэх ёстой гэжээ.
Назарбаев, Хятадын ард түмэн фашизмын эсрэг дайны ялалтад асар их үрэгдэл гаргаж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Өдгөө хоёр орны стратегийн түншийн харилцаа шинэ хөгжлийн шатанд орсон бөгөөд Ши Жиньпин даргын энэ оны 5-р сард хийсэн айлчлалын үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг одоо яг хэрэгжүүлж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |