|
|
||
9-р сарын 1-ний үдээс өмнө ХКН-ийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ардын их хурлын ордонд Японыг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны 70 жилийн ойн тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор ирсэн Лянь Жань зэрэг Тайваний олон салбарын зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Японыг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн бол шинэ үеийн түүхэн дэх Хятадын гадны түрэмгийллийг эсэргүүцсэн дайны анхны бүрэн ялалт мөн. Тайваний эх орон нэгт ахан дүүс зэрэг бүх нийтийн эв санаа нэгтэй тэмцлийн үр дүн мөн. Хоёр эргийн ахан дүүс түүхээ санаж, амь үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, эв санаагаа нэгтгэн, ялалтын үр дүнг хамгаалж, хамтдаа хоёр эргийн харилцаа, энх тайван хөгжлийг хамгаалж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтыг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, шинэ түүхийн замналаас хоёр эргийн ахан дүүс эх газар болон Тайвань бол салж болшгүй хувь заяаны хамтын цогц гэдийг гүнзгий ойлгосон юм. Бидний хувь заяа салшгүй нягт байдаг. Улс орон хүчирхэг, үндэстэн хүчирхэг байх нь Тайваний ахан дүүс зэрэг Хятадын иргэн бүрийн оршин тогтнол, хөгжил, нэр төрийн баталгаа юм. Бид түүхийн сургамжийг бат санаж, Японыг эсэргүүцсэн дайны зориг санааг бадруулан, энх тайвныг нандигнан, хамтын хөгжлийг эрэлхийлж, эв санаа нэгтэйгээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө хамтдаа тэмцэх ёстой гэжээ.
Лянь Жань хэлэхдээ, хоёр эргийн ард түмэн бүгд нэг үндэстэн юм. Бид Японыг эсэргүүцсэн дайны ялалтыг хамт тэмдэглэх нь нийт үндэстнээрээ харийн түрэмгийллийг эсэргүүцсэн баатарлаг түүхийг эргэн санаж, дэлхийн энх тайвныг хамт ахиулан, түрэмгийллийг эсэргүүцэх сайн сайхан хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн төлөө юм. Бид 92 оны нийтлэг ойлголтыг баримтлан, Тайванийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцэх хоёр эргийн улс төрийн итгэлцлийн суурийг бэхжүүлэн баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхийг ахиулж, Тайваний олон салбарынхныг улам олон нийтлэг ойлголттой болгож, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |