• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Таван үеэрээ архи нэрсэн уламжлалтай малчин Данзангийнд

CRI       (GMT+08:00) 2015-09-01 17:52:11


Цахилдгийн хөдөө

Төвийн ардын радио нэвтрүүлгийн хорооны монгол хэлний редакцаас зохион байгуулсан "Нүүдлийн соёлын мөрөөр" цуврал сурвалжилга 7-р сараас эхэлж, Өвөр Монголын Шилийн гол, Хөлөнбуйр, Улаанхад, Шиньжяний Бортал, Баянгол, Ховогсайр зэрэг газар нүүдэллэн амьдарч буй Монголчуудын аж амьдрал, соёл иргэншилтэй танилцаж, цуврал мэдээлэл хүргэсээр ирлээ. Миний бие энэхүү цуврал сурвалжилгын эцсийн багт орж Хөхнуур мужид аж төрдөг Дээд Монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй танилцсан билээ.


Цахилдгийн хөдөө

Эн тэргүүнд, Дээд Монголчуудын үүсэл гарал, үүх түүхийн тухай ярихад, 13-р зууны 20-оод оны үеэр Хөхнуур Түвдийн өндөрлөгт аж төрөх болсон ба ихэнх нь Хошууд хаант улсаас үүсэлтэй хошууд хүмүүс бөгөөд бас халх, чорос, торгууд гээд нийт 80 мянгаад монголчууд аж төрж байна.


Данзан гуай сурвалжилга хүлээж байгаа нь

Манай сурвалжилгын аяны жолоо Хөхнуур мужийн Хайши жөүгийн Дэлхийн хотын Хөрлөг сумны Тосон нуур багийн малчин Данзангийнхыг зорилоо.


Данзангийн гэргий биднийг цэмцгэнэсэн айргаар дайллаа

Данзангийнх Дэлхий хотоос баруун өмнө зүгт гучаад километр зайтай налайх Цахилдгийн хөдөө зусаж байлаа. Таван үеэрээ гүү сааж, айраг цэгээ исгэн, архи нэрсэн уламжлалтай энэ айлын айраг цэгээ үнэхээр чимчигнэн шуугиж байлаа.


Данзангийн ач нь унага татаж, хүү, хүү бэр нь гүү сааж байгаа нь


Данзан гуай эцэг өвгөдийнхөө айраг цэгээ исгэх, архи нэрэх уламжлалыг үр хойчдоо өвлөн үлдээхийн учир болон өнөө ч өвсний соргог, усны тунгалгийг даган нүүдэллэн аж төрж буй тухайгаа бидэнд хуучилсан юм. Та бүхэндээ энэхүү ярилцлага, Данзангийн гэргий архи нэрэх үйл явцыг танилцуулсан видео бичлэгийг хүргэж байна. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе