|
|
||
Хувьцаагаа хөрөнгийн биржид арилжаалдаг компани, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулагчдын ашгийн хэмжээг дээшлүүлж, хөрөнгө оруулагчийн ашгийн тогтолцоог боловсронгуй болгон, эдийн засгийн бүтцийн тохируулга, хөрөнгийн зах зээлийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах үүднээс Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хороо, Сангийн яам, Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын хороо, Хятадын Банкны ажил төрлийн хяналт удирдлагын хороо зэрэг байгууллага хамтран "Хувьцаагаа хөрөнгийн биржид арилжаалдаг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх, дахин эмхлэн байгуулах, бэлэн мөнгөний ашгийн хуваарилалт болон хувьцааг эргүүлэн худалдаж авахыг урамшуулах тухай мэдэгдэл" нийтэлжээ.
Мэдэгдэлд, Хувьцаагаа хөрөнгийн биржид арилжаалдаг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, дахин эмхлэн байгуулах ажлыг хүч тавин ахиулах хэрэгтэй. Үүний тулд хянан зөвшөөрөх ажлыг цуцлах юм уу хялбарчилж, тооцоо, хөрөнгө хуримтлуулах арга хэлбэрийн шинийг санаачилж, худалдааны банкны аж ахуйн нэгжүүдийг нэгдгэх, зээл олгох ажил төрлийг ахиулж, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх юм уу дахин эмхлэн байгуулах явцад хууль бус наймаа хийж, ашгийн мөнгөө нууцаар шилжүүлэх зэрэг хууль бус үйл ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгөх хэрэгтэй гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |