• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойн одон медаль гардууллаа

China.com       (GMT+08:00) 2015-09-02 15:56:04

ХКН-ийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 9-р сарын 2-ний үдээс өмнө Ардын их хурлын ордонд Японыг эсэргүүцсэн дайны ахмад дайчид, ахмад генералууд, тус дайны ялалтад хувь нэмэр оруулсан олон улсын найрсаг зүтгэлтэн, тэдний гэр бүлийнхэнд дурсгалын одон медаль гардуулж чухал үг хэлсэн байна.

Одон медаль гардсан хүмүүст ХКН-ийн Жинань сяны тусгай комисс, Хэбэй Шаньдүн Хэнань нутагт Японыг эсэргүүцэх зэвсэгт хүчин байгуулж, тэмцэл хийсэн Лю Ханьшэн, Шанши мужийн Утай сянь, Юйпин сяньд Японыг эсэргүүцэх тэмцэл өрнүүлж байсан, ХКН-ийн төв хорооны зөвлөхүүдийн комиссын нарийн бичгийн дарга асан Ли Ли-Ань, ХКН-ийн Шанши, Ганьсү, Нинсягийн хязгаар нутгийн хорооны гишүүн, Сүйде бүс, баруун хойд нутгийн товчоонд Японыг эсэргүүцэх тэмцэл хийж байсан, ХКН-ийн зөвлөхүүдийн комиссын гишүүн Ань Живэнь, зүүн хойдын ардчилсан нэгдсэн армийн хээрийн эмнэлэггийн боловсон хүчний тасгийн дарга асан Жао Дүн-Юань, Гуанши мужид Японыг эсэргүүцэх тэмцэл өрнүүлж байсан Хятадын харьятын холбооны дарга асан Жуан Яньлинь, 8-р замын цэргийн 3-р салаа ангийн байлдагч Жян Шүньшюй, Японыг эсэргүүцсэн нэрт баатар, генерал Тун Лингэгийн хүү Тун Рунфан, нэрт эх оронч генерал Жан Жижүны охин Жа Сужю, Хятадын харьятуудын нэрт удирдагч Чен Жягений ач Чен Лирен нар болно.

Дурсгалын одон гардсан гадаадын зүтгэлтнүүд, Зөвлөлтийн улаан армийн ахмад дайчин, Му Дяньжяныг чөлөөлөх дайнд оролцож байсан Гареев, Хятадын 8-р замын цэргийн Япон гаралтай байлдагч Хиросуми Кобаяши, Зөвлөлтийн улаан армийн ахмад дайчин, Мүгдэн хотыг чөлөөлөх дайн зэрэг дайнд оролцож байсан Шудро, Америкийн агаарын цэргийн тээврийн ангийн тэмээний бөх шугамын нисгэгч Веярд нар болно.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе