|
|
||
2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-г хүлээн авч уулзаж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга, бид Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх зорилт, амгалан тайван тогтвортой хөгжлийг хамгаалах, яриа хэлэлцүүлгээр асуудлыг шийдвэрлэх байр суурь баримталсаар ирсэн. Зургаан талт хэлэлцүүлэг "9.19" -ийн нэгдсэн мэдэгдэл, НҮБ-ын Аюулгүйн байгууллагын холбогдох тогтоолын дагуу ажиллаж, байдлыг хурцатгах сөрөг үйл ажиллагааг эсэргүүцэх болно. Өмнөд Солонгостой бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцоход Хятад улс бэлэн байна гэжээ.
Пак Гын Хэ, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох болсон мань маш их ач холбогдолтой үйл хэрэг юм. Өнгөрсөн зуунд манай хоёр орон гаслан зовлонг хамт туулсан түүх өнөөдрийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны чухал чанарыг улам бүр илэрхийлж байна. Бид Хятад хоорондын олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Европ Азийн хамтын ажиллагааны санамж бичиг" болон "Нэг бүс нэг зам" төслийн уялдааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Солонгосын хойгийн асуудал, Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах зэрэг талаар Хятад улстай улам нягт хамтран ажиллахыг хүсэж байна. Өмнөд Солонгосын тал бас Хятадын талтай хамтаар чармайж, тус бүс нутгийн улс орны хоорондох харилцааг эрүүлээр хөгжүүлэх замд хөтлөхийг хүсэж байна гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |