• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы "Амилсан нутаг" чуулга Бээжинд тоглолоо

CRI       (GMT+08:00) 2015-09-02 17:01:23

Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, Дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхийн өмнөхөн Хятадын Олон Улсын Радиогийн урилгаар Японы ардын дайны эсрэг найрал дууны хамтлаг болох "Амилсан нутаг" чуулга 9-р сарын 1-ний орой Бээжинд энх тайвныг магтан дуулахаар гол сэдэв болгосон концерт тогложээ. Хятадын нэрт дуучин Жян Давий, Ли Линь-Юй нар Хятадын радио найрал дууны чуулгатай хамт уг концертод тоглосон байна.

Хятадын олон улсын радиогийн дарга Ван Гэннянь тоглолт болохоос өмнө уг чуулгын бүрэлдэхүүнтэй уулзаж хэлэхдээ, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа үеэр танай чуулга Хятадад айлчилж байгаа нь маш чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны энх тайвныг эрхэмлэгч ард түмний хамтын хүслийг уламжилсан байна. Хятадын олон улсын радио анх япон хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн бөгөөд энх тайвныг уриалж дайны эсэргүүцэхээс эхэлсэн юм. Энэ нь та нарын өнөөдрийн тоглолттой их ойрхон байна. Хятад Японы хоёр ард түмний соёлын солилцоог эрчимжүүлж, дэлхийн энх тайвныг хамт эрэлхийлж, хоёр орны ард түмний найрсаг хэлхээ холбоог ахиулахыг хүсэж байна гэжээ.

"Амилсан нутаг" чуулгын дарга Мисуюуши Химета хэлэхдээ, 70 жилийн өмнө Япон Хятадыг түрэмгийлж Хятадын ард түмэнд асар их гай зовлон учруулсан түүхэнд харамсаж байна. Энэ удаагийн тоглолт бол манай чуулгын гишүүдийн хамтын хүсэл мөн. Дуунд түүхэн үнэнийг хэлж, хүний энэрэнгүй сэтгэлийг магтан дуулж, Япон Хятад хоёр орны ард түмний энх тайван, найрамдлын төлөө сэтгэлийг харуулсан байдаг гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе