• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Назарбаевтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-02 09:46:55

1-ний үдээс хойш БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян Ардын хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн БНКУ-ын ерөнхийлөгч Н.Назарбаевтэй уулзав.

Ли Кэчян, өдгөө Хятад Казахстаны харилцаа хөгжлийн шинэ шатанд ороод байна. Өчигдөр Ши Жиньпин дарга тантай уулзаж, баялаг үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Казахстантай худалдаагаа өргөжүүлж, банк санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа нягтруулж, хоёр талын харилцааг бүх талаар урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр тал үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг өрнүүлэх хэлэлцээр тохиролцсон хагас жилийн турш, олон төслөөр тохиролцоонд хүрлээ. Хоёр тал тохиролцсон хэлэлцээрийг урагшлуулж, олон хэлбэрээр хөрөнгө хуримтлуулж, хоёр орны хүмүүсийн солилцоонд тус дөхөм үзүүлж, үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг үлгэр жишээ болгон, олон улсын эдийн засгийн будлиантай байдлыг зохицуулахыг хүсэж байна гэв.

Н.Назарбаев, Хятадтай хамт үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлж, олон талт худалдааг гүнзгийрүүлэн, дэд бүтцээр холбохыг эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ үе шатанд гаргахад бэлэн байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе