• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсад Күнзийн институт нэгээр нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2015-09-02 09:22:38

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтийн нээлтийн арга хэмжээ 9-р сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилтэй давхцан Улаанбаатар хотод боллоо. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтийг БНХАУ-ын Гирин мужийн Чанчүнь хотод байдаг Зүүн Хойдын Багшийн Их Сургуультай хамтран байгуулсан юм. Хоёр сургууль МУ-ын хятад хэлний багш, хятад судлалын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чигллээр хамтран ажиллах бөгөөд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хятад хэлний ангийн 68 оюутныг Зүүн Хойдын Багшийн Их Сургуульд суралцуулах гэж байгаа юм байна.

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БСШУ-ны яамны Бодлого хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Л. Эрдэнчимэг, МУБИС-ын захирал Д.Мөнхжаргал, ЗХБИС-ын захирал Лю Юйчүнь нар оролцож үг хэлсэн бөгөөд тууз хайчилж, хүндэт самбарын хөшгийг нээв.

Өнөөгийн байдлаар МУ-д хоёр Күнзийн институт, гурван Күнзийн танхим ажиллаж байна. Тухайлбал, МУИС-ын Күнзийн институт, МУБИС-ын Күнзийн институт, Улаанбаатар хотын Үй Цай дунд сургуулийн Күнзийн танхим, Дархан хотын Цай Хүн дунд сургуулийн Күнзийн танхим, Улаанбаатар хотын 23-р дунд сургуулийн Күнзийн танхим зэрэг болно.

\ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе