• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын 23 компани Зүүн Хойд Азийн экспод оролцож байна

CRI       (GMT+08:00) 2015-09-02 09:48:36

Хятад- Зүүн Хойд Азийн 10-р удаагийн экспо албан ёсоор нээгдэж, үзэсгэлэн худалдааны ордонд "Интернет сүлжээ+" шинжлэх ухаан технологи, Хонконгийн бараа бүтээгдэхүүн, Тайваний бараа бүтээгдэхүүн, Зүүн Хойд Азийн орнуудын бараа бүтээгдэхүүн, Гирин мужийн үзэсгэлэн, Хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл, Эм бэлдмэл эрүүл мэндийн аж үйлдвэрлэл, Орчин үеийн үйлчилгээний салбарын үзэсгэлэнгийн павилион зэрэг 9 гол сэдэвт павилион ажиллаж байна. Үүний дотор Зүүн Хойд Азийн орнуудын хэсэгт Монгол Улс, БНСУ, Япон, ОХУ, БНАСАУ зэрэг орнууд тус тусын павилионоо ажиллуулж, чанарлаг брэнд бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэн худалдаанд тавьсан байна.

Монгол улсын хувьд Зүүн хойд Азийн экспод 10 дахь удаагаа оролцож байна. Энэ удаад Монгол улсаас нийт 23 компани улсаа төлөөлөн оролцож, уламжлалт эсгий урлал, үнэт чулуу, савхин эдлэл, ноолууран бүтээгдэхүүн, хивс, органик хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Монгол улсын павилионы тайлбарлагч Цогбаяр энэ талаар хэлэхдээ, Монгол улсын үйлдвэрлэж байгаа цэвэр улаан буудайн гурилаар хийсэн органик гоймонг экспод танилцуулж байгаа нь бас нэгэн онцлог юм. Тус бүтээгдэхүүн бол Зүүн Азийн орнуудад хүлээн зөвшөөрөгддөг органик гэсэн шошго тэмдэгтэй бөгөөд энэ нь Хятадын болон Зүүн Азийн орнуудын зах зээлд гарахад бэлэн болсон бүтээгдэхүүн гэлээ.

/Уртнасан мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе