• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг дорвитой дэмжинэ

CRI       (GMT+08:00) 2015-09-02 17:28:33

Хятад улс 60 тэрбум юаний хэмжээ бүхий жижиг дунд аж ахуйн нэгжийн үндэсний хөгжлийн санг байгуулж, зах зээлжсэн аргаар хөгжлийн анхан шатандаа байгаа жижиг дунд аж ахуйн нэгжийн цаашдын хөгжлийг чухалчлан дэмжинэ. Хятад улс нийтээрээ ажил эрхэлж, олноороо шинийг зохион бүтээхийг урамшуулж байгаа нөхцөлд, энэ нь хөгжлийн ирээдүйтэй жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжихэд тустай ба тогтвортой өсөлт, нийгэм нийтийн идэвхи зүтгэлийг дайчлах арга барил юм хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

1-нд Хятадын Төрийн Зөвлөлийн байнгын хуралдаанаас шийдвэрлэхдээ, төв санхүүгээс хөрөнгө мөнгө цэгцлэх замаар 15 тэрбум юань гаргаж, хувийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, орон нутгийн засгийн газар зэргийг урьж, жижиг дунд аж ахуйн нэгжийн үндэсний хөгжлийн санд хамт оролцуулах болно гэжээ.

Хятадын үндэсний мэдээлэлжүүлэлтийн төвийн макро эдийн засгийн судалгааны тасгийн захирал Нью Ли хэлэхдээ,

"60 тэрбум юаний хэмжээ бүхий жижиг дунд аж ахуйн нэгжийн үндэсний хөгжлийн сан бол засгийн газраас бичил аж ахуйн нэгжийн хөгжлийг урамшуулан дэмжиж, ялангуяа засгийн газраас чухалчлан удирдаж буй нийтээрээ ажил эрхэлж, олноороо шинийг зохион бүтээхийг урагшлуулахад маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Засгийн газраас голлон удирдаж байгаа анхны сан улам олон хувийн хөрөнгө оруулалтыг татаж авчрах болно. Дээр үед, АНУ-ын ихэнх бичил аж ахуйн нэгж ялангуяа шинжлэх ухаан дээд технологийн аж ахуйн нэгж өөрийн хөгжлийн явцдаа олон төрлийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын сан, эрсдэлийн сан, шинийг үүдэх талаар дэмжих сан зэргийн дэмжлэг тусламжийг ихээр хүртэж байсан юм. Бид эхний шат буюу нийтээрээ ажил эрхэлж, олноороо шинийг зохион бүтээхийг урамшуулах явцдаа өргөн хүрээнд цуврал арга хэмжээ авсан юм. Энэ удаад засгийн газрын санхүүгээс мөнгө гарган дэмжиж байгаа нь хос зохион бүтээх явдлыг дорвитой дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

1-ний өдөр нийтэлсэн 8-р сарын PMI-ын үзүүлэлт энэ онд анх удаа буурч 50-д хүрсэн байна. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөгөө судалгааны газрын захирал Ван Жюнь хэлэхдээ, шинээр бүртгэсэн тоо баримтаас үзвэл, Хятадын эдийн засаг буурах дарамт мөн л их байна. Жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн сан байгуулж байгаа нь ч тогтвортой хөгжлийн нэг арга зам юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Энэ бол тогтвортой хөгжүүлэхийг дэмжсэн арга хэлбэр юм. Жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн сан байгуулж байгаа нь голцуу эдийн засгийн эргэлтийн үйл ажиллагааг дээшлүүлж, мөнгөний хангамжийн талаар эдийн засгийн өсөлтөд тулгуур болж байгаа явдал юм. Үүнд жижиг дунд аж ахуйн нэгжийг сонгосон явдал ч нэлээд тохирсон хэрэг болжээ.
Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд мөнгө дутагдаж байгаа нь чухал асуудал болжээ. Бээжингийн Тянь Рүй Шинжлэх Ухаан Техникийн ХХК-ийн ерөнхий захирал доктор Шэнь Шиорүн хэлэхдээ,

Биднийх шиг аж ахуйн нэгжүүдийн хувьд, аж ахуйн нэгжүүд шинийг бүтээхэд хоёр том асуудалтай тулгадаг. Нэг нь мөнгө дутагдах, нөгөө нь боловсон хүчнээр дутагдах. Аж ахуйн нэгжээ анх байгуулах үед мөнгөөр дутагдах нь том асуудал юм гэжээ.
Сангийн удирдлагын бодлогыг өдгөө нийтлээгүй ч Хятадын засгийн газар илэрхийлэхдээ, зах зээлийн арга барилаар зарчмын хувьд сан нь хязгаарлагдмал түншийн дүрмийг хэрэгжүүлж, мөнгө босгох, байгуулах удирдах, ашигаа хуваарилах, хугацаа тулсны дараа татан гарах зэргийг бүгд зах зээлийн зарчмаар ажиллаж, мөнгө гаргасан хүмүүс урьдаар ашгаа хувааж, төрөөс гаргасан мөнгөний ашгийг зүй зохистой хуваарилах болно гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөгөө судалгааны газрын захирал Ван Жюнь хэлэхдээ,
Зах зээлийн механизмаар зохицуулж, засгийн газрын зохицуулалтыг тохиромжтой байлгаж, зах зээлийн шийдвэрлэх ач холбогдлыг бүрэн дайчлах хэрэгтэй. Жишээлж хэлэхэд, хөрөнгийн зах зээл нь боломжийн сонголт юм. Банкны итгэмжит зээлийг сонгох нь мөн чухал арга зам мөн ч том банкнууд ядууг голж, баянд дурлан, том клиентүүдэд үйлчлэхийг чухалчилж, барьцаа хөрөнгө нимгэн аж ахуйн нэгж, ялангуяа анхан шатандаа байгаа аж ахуйн нэгжийг дамжих сонирхолгүй байдаг тул энэ үед олон шат давхаргын хөрөнгийн зах зээлийн дэмжлэг шаардагдах бөгөөд нэлээд эрчтэй хөгжвөл сая жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүжилтийн шаардлагыг хангаж чадна. Зах зээлийн механизм шуурхай бөгөөд урамшуулж дэмжсээр байх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе