• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр намын ахмад дайчид хамтдаа парадад оролцов

CRI       (GMT+08:00) 2015-09-03 12:12:43

Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцсон ахмад дайчид, эрэлхэг баатруудын үр хүүхэд, түрэмгийллийн эсрэг дайны өмнө фронтыг дэмжсэн үлгэр жишээч нийт 300 гаруй хүнээс бүрдсэн 2 машинтай анги цэргийн парадын хамгийн эхний эгнээнд явж, эх орон, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээлээ.

Парадад оролцож буй ахмад дайчид бол харийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Гоминдан, Коммунист хоёр намын өнөө хүртэл эсэн мэнд байгаа ахмад дайчид юм. Ялалтын 70 жилийн парадад оролцох хүмүүсийг эх газрын талаас шалгаруулж сонгожээ. Мөн японы түрэмгийллийн эсрэг дайнд үрэгдсэн Коммунист намын болон Гоминдан намын эрэлхэг баатруудын үр хойч болон түрэмгийллийн эсрэг дайны өмнө фронтыг дэмжсэн үлгэр жишээчдийн төлөөлөл парадад оролцсон юм. Ахмад дайчдын дийлэнх нь 90 настай, хамгийн ахмад нь 102 настай ахмад буурал юм. Түрэмгийллийн эсрэг дайны өмнө фронтыг дэмжсэн үлгэр жишээчдийн дундаж насны хэмжээ 88, үрэгдсэн баатруудын үр хүүхдийн дундаж нас сүүдэр 78 байна.

Түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан цэргийн парадад ахмад дайчдыг оролцуулсан нь бүх Хятадын ард түмнээс дайнд оролцсон ахмад дайчид, дайнд амь үрэгдсэн баатрууд, дайны өмнө фронтыг дэмжсэн үлгэр жишээчдэд гүн хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл юм.

Зөвлөлт Холбоот Улсын Улаан арми, АНУ-ын агаарын хүчний "нисдэг барс" -ын ахмад дайчид болон тэдний үр хүүхэд хүрэлцэн ирж парад оролцов. 70 жилийн өмнө гадаадын олон орны цэрэг дайчид, энхийг эрхэмлэгч хүмүүс Хятадад ирж түрэмгийллийн эсрэг дайнд хүчээ өргөж, дайны ялалтын төлөө халуун амь бүлээн цусаа зориулж байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе