• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Путинтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-03 10:02:10

9-р сарын 2-ны үдээс хойш, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дяо Юйтайд, Хятадын ард түмний Японы эсрэг дайн буюу Фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг дурсан тэмдэглэх ажиллагаанд оролцохоор ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзав.

Ли Кэчян хэлэхдээ: Одоогоор Хятад Оросын стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны харилцаа сайн хөгжилтэй байна. Оросын талтай стратеги хийгээд хамтын ажиллагааны санаачлагын уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад илүү нягт хамтран ажиллаж, Фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын үр бүтээл болон олон улсын шударга төв ёсыг хамтаар хамгаалж, хоёр орон, Ази Европын эх хуурай тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ли Кэчян тэмдэглэхдээ: Хятад Оросын эдийн засаг харилцан нөхөх давуу талтай мөртөө хамтын ажиллагааны нөөц маш их юм, хоёр орон эрчим хүч, хурдны төмөр зам, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг стратегийн чанартай томоохон төслийн хамтын ажиллагаагаар идэвхтэй ахицид хүрсэн юм. Оросын талтай үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа хийгээд хамтран судлан нээх ажиллагаа өрнүүлж, хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалт болон эрчим хүч, сансар судлал, алс Дорнод зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх зарчмын дагуу тасралтгүй шинэ ахиц хийх болно гэжээ.

Путин хэлэхдээ: Хятадын эдийн засаг болон Орос Хятадын ирээдүйн хамтын ажиллагаанд Оросын тал итгэл төгс байна. Хятадын талтай эрчим хүч, сансар судлал, газрын тос зэрэг салбар дахь томоохон хамтын ажиллагааг хамтаар хамгаалж, харилцан хөрөнгө оруулалт, банк санхүүгийн даатгал, мэдээллийн технологи зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөгч хүч сэлбэхэд Оросын тал бэлэн байна. Оросын талаас хоёр орны ерөнхий сайдын уулзалтыг нарийн хянамгай бэлдэх болно. Хоёр орны бодит хамтын ажиллагааны хөгжлийг улам хурдацтай урагшлуулна гэдэгт итгэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе