• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэргийн тоог 300 мянгаар хорогдуулна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-03 16:11:04

Жүншинь агентлагийн мэдээ: 3-нд болсон Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн буюу фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхий дахинд хандан мэдэгдэхдээ: Хятад улс цэргийн тоогоо 300 мянгаар хорогдуулах болно гэжээ. 2003 онд Хятад улс цэргийн тоогоо 200 мянгаар хорогдуулсны дараа Хятад улсын удирдагч дахин ийм шийдвэр гаргаж байна. Энэ нь цэргийн парадын талбарт цэргийн тоог хорогдуулахаар мэдэгдэж байгаа анхны тохиолдол юм.

Батлан хамгаалалтын их сургуулийн профессор Лян фан үзэхдээ: Өнгөрсөн хугацаанд цэргийн зөвлөлийн хурал юм уу дотооддоо цэргийн тоог хорогдуулах шийдвэр гаргаж байсныг бодвол, бүх дэлхий анхаарлаа хандуулсан цэргийн парадын талбарт, олон орны удирдагч хамт байлцсан үед, Хятадын удирдагч цэргийн тоогоо хорогдуулах талаар анх удаа нээлттэй мэдэгдсэн байна. Дэлхийн том гүрний хувьд, Хятад улс дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах гэсэн шийдвэр зоригийг дэлхий дахинд харуулсан ба ардын арми эх орноо хамгаалах эрхэм дээд чадавхтай болохыг иргэддээ харуулж чадсан байна гэжээ.

Цэргийн шинжлэх ухааны дээд сургуулийн судлаач Вэнь Бин хэлэхдээ: Иймэрхүү онцгой талбарт цэргийн тоогоо хорогдуулахаар мэдэгдсэн нь Хятад улсаас дэлхий дахинд өгсөн энх тайваны мэдээлэл байж, Хятадын өөртөө итгэх итгэл болон бодит хүчийг харуулсан байна. Энх тайвнаар хөгжин мандах үйл явцад аль нэгэн оронтой өрсөж заналхийлэхгүй байх урьтал нөхцөл дор, энх тайваны зориулалттай хүчирхэг цэргийн хүчний өөрийн гэсэн замаар урагшлах чадвар бидэнд байгаа гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе