• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин гэргийн хамт парадад оролцох гадаадын удирдагчдыг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-03 10:23:34

Жүншинь агентлагийн мэдээ: 9-р сарын 3-ны 9 цагийн үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох гадаадын удирдагчдыг Тянь-Аньмэнь талбайн Дуньмэнь хаалганы өмнө хүлээн авч уулзжээ.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Генхэ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын улс орны удирдагчид урилгыг хүлээн авч тус арга хэмжээнд оролцож байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимун, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал зэрэг олон улсын байгууллагын удирдагчид ч мөн баярын арга хэмжээнд оролцож байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе