| |
|
|||||||||
|
||
Америкийн холбооны нөөцийн газрын нийтэлсэн тайланг тус байгууллагын харъяа бүс нутгийн нөөц бэлтгэлийн 12 банкны хамгийн сүүлийн үеийн шалгалтын дүнд үндэслэн гаргасан юм. Бас хүрэн ном гэдэг. Тайланд харуулснаар, 6 бүс нутгийн эдийн засаг зөөлөн өсөлттэй, Нью Йорк, Филадельфи, Атлант, Канзас, Даллас зэрэг бүс нутгийн эдийн засаг бага зэрэг нэмэгдэж, Кливлендийн бүс нутагт тун бага өсөлттэй байна гэжээ.
Тайланд харуулснаар, олонх нутгийн жижиглэн худалдааны хэрэглээ нэмэгдсэн боловч зарим бүс нутгийн өсөлт төсөөлсөнд хүрч чадаагүй. Үүнээс гадна зарим бүс нутгийн ажлаар хангах хэмжээ бага зэрэг нэмэгдэж, цалин хөлс, барааны үнэ тогтвортой байна.
Америкийн холбооны нөөцийн газар жилд 8 удаа хүрэн ном нийтэлдэг. Бүс нутгийн нөөцийн банкаар дамжуулан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд шалгалт хийдэг. Тус тайлан бол Америкийн холбооны нөөц бэлтгэлийн газрын мөнгөний бодлого тогтоох ээлжит хурлын чухал лавлах баримт болдог. Холбооны нөөц бэлтгэлийн газрын дараачийн мөнгөний бодлого тогтоох ээлжит хурал 9-р сарын 16-17-нд болох юм. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |