• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"9.3" тэмдэглэлт арга хэмжээ гадаадынхны анхаарлыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-03 11:01:55

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Бээжинд зохиогдож байна. Сүүлийн өдрүүдэд, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү арга хэмжээнд маш их анхаарал хандуулж, Хятадын талын бэлтгэл ажлыг цаг алдалгүй мэдээлсэн бөгөөд энэхүү арга хэмээ нь Хятадын хүчин чадлыг дахин нэг удаа гүйцэд харууллаа. Хамгийн чухал нь дайны түүхийг эргэн санаж, улс орноо хамгаалах итгэл зориг хүчин чадлыг сурталчлан ухаажуулж чадсан гэж тэмдэглэжээ.

Оросын NGагентлаг, дайны дараах 70 жилийн турш, Хятад улс дэлхийн фашизмынн эсрэг дайнд гаргасан үнэлэх ёстой чухал байр суурь, үүрэг хариуцлагыг хүндэтгээгүй. Үнэндээ, Хятадын эрэлхэг баатарлаг тэмцэл Япон олон Германыг ганцаардуулсан дайн хийлгэж, стратегийн хамтарсан дайн хийлгэгүй. Хятадын тал дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг бэлтгэн явуулж байна. Оросын ерөнхийлөгч Путин тэрчлэн бусад орнуудын удирдагчид урилгаар энэхүү арга хэмжээнд оролцож байна. Энэ арга хэмжээ нь Хятадын улс орны хүчирхэг, удирдагчдын энх тайвныг хүсэн эрмэлзэж байгааг гүйцэд тусгалаа гэж тэмдэглэжээ.

Америкийн Ассошиэтэд агентлаг, Хятад улс цэргийн парад зохион явуулж байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы бууж өгсөн 70 жилийн ойг тэмдэглэж, мөн Хятад улсын энх тайвныг хамгаалах эрэл хүслийг халууллаа гэж тэмдэглэжээ.

Английн "Экономист " сэтгүүл, энэ удаагийн парад, Хятад улс дэлхийн хоёрдугаар дайны Азийн дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дэлхийн дайнд сануулсан, мөн Хятадын ард түмэн түрэмгийллийн эсрэг дайнд үзүүлсэн асар их үрэгдэл сүйдлийг хүлээн зөвшөөрүүлсэн гэж тэмдэглэжээ.

Германы "Франкфуртер" сонин, парад нь ямарваа улс оронд чиглээгүй, Японд ч чиглээгүй. Харин Хятад улс энх тайван хөгжил, олон улсын энх тайванд тус дөхөм үзүүлэгчийн хувиар арга хэмжээг дэлгэн харуулж байгаа гэж Хятадын засгийн газар амласан гэж тэмдэглэжээ.

БНСУ-ын "Аю Бизнес", энэ удаагийн тэмдэглэлт арга хэмжээ Хятадын энх тайвныг хамгаалах шийдвэр зориг байр суурийг харууллаа. Ерөнхийлөгч Па Гын Хе парадын ёслолын арга хэмжээнд биечлэн оролцож, Хятад улстай хамтаар дэлхийн энх тайвныг хамгаалах шийдвэр зоригоо илэрхийлсэн гэж тэмдэглэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе