• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Парадад оролцсон агаарын цэргийн ангийн үзүүлбэрийн цар хэмжээгээр түүхийн шинэ амжилт тогтоов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-03 16:51:27

Өнөөдрийн парадад оролцож буй агаарын цэргийн анги нийт 18 төрлийн 200 гаруй нисэх онгоцноос бүрдэж, цар хэмжээ, нисэх онгоцны хэлбэр, тоо хэмжээний хувьд бүхий л талаараа түүхийн шинэ амжилт тогтоожээ.

Цар хэмжээ өргөжсөнөөс гадна, хуучин хэлбэрийн нисэх онгоц харагдахгүй болж, маш олон шинэ зэвсэг тоноглол нэмэгдэн, шинэ загварын дохионы онгоц, бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц, усан онгоц дээрх нисэх онгоц, нисдэг тэрэг зэрэг олон хэлбэрийн онгоц анх удаагаа парадад оролцжээ.



Агаарын цэргийн анги парадад, жишүү, гурвалжин, 9 онгоц зэрэг нисэх, том жижиг онгоц зэрэгцэн нисэх зэрэг хэлбэрээр үзүүлбэр үзүүлсэн байна. Энэ удаагийн парад уламжлалт хэлбэрийн үндэс дээр шинэ өөрчлөлт оруулсан юм. Жишээлбэл, анх удаагаа дурсгалын 7 буюу 70 гэсэн тооны хэлбэрээр нислэгийг байршуулсан ба нисдэг тэрэгний анги анх удаагаа том хэмжээний хамтарсан нислэг хийсэн. Мөн сөнөөгч онгоц анх удаагаа шинэ хэлбэр дүрсийг бий болгон парадад оролцжээ.

1949 оны улс байгуулагдсан цэргийн парадын ёслолын үеэр, агаарын цэргийн онгоц ердөө 17 байсан. 1999 онд улс байгуулагдсан цэргийн парадын ёслолын үеэр хуурай, тэнгис, агаарын замын цэрэг анх удаагаа нэгдсэн парадад оролцсон. 2009 онд, 14 хэлбэрийн 151 нисэх онгоц парадад оролцож байжээ.
\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе