• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконг Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ёслол зохиов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-03 16:33:14

3-ны өглөө Хонконгийн засаг захиргааны онцгой бүс Журмын цэргийн маршийн дунд төрийн далбаагаа мандуулж, Хонконгийн их хурлын ордонд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохиожээ.

Өглөө 8 цагийн үеэр цэцгийн хэлхээгээр чимсэн ёслолын ордонд 700-аад хүн номхон зогсож, Хонконгийн цагдаагийн арми Төрийн дууллыг хөгжимдөн, Сан Пауло хүүхдийн найрал дууны бүлгэм дуулж, төрийн далбаа болон Хонконгийн захиргааны далбааг мандуулжээ.

Хонконгийн цагдаагийн ёслолын арми 21 удаа ёслолын буудлага хийж, амь үрэгдсэн баатруудад хүндэтгэл үзүүлэн, ёсолсны дараа бүх хүмүүс хоёр минут номхон зогсжээ.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн нийт салбарын төлөөлөгчид баатруудад цэцгийн хэлхээ өргөж хүндэтгэл үзүүлжээ.

Тухайн үед чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчид болон зарим үр хойч нь мөн тус ёслолд оролцжээ.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе