|
|
||
Жүншинь Агентлагийн мэдээ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2-нд Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Хятадад ирж Японы эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцож байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзсан байна.
Ли Кэчян, Хятад, Өмнөд Солонгос хоёр орны ард түмэн харилцан дэмжиж, харилцан туслалцаж, хамтдаа гадны түрэмгийлэл, колонийн ноёрхлыг эсэргүүцсэн бөгөөд ялалт байгуулсан явдлыг хоёр тал хамт тэмдэглэх ёстой. Өдгөө Хятад, Өмнөд Солонгосын харилцаа үргэлжлэн гүнзгий хөгжиж, Хятадын тал Өмнөд Солонгосын талтай харилцаагаа нягтруулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ли Кэчян, хоёр тал стратегийн шинэ салбар дахь хамтын ажиллагааг гүнзгий хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Пак Гын Хэ, Өмнөд Солонгос болон Хятадын улс төр, эдийн засгийн харилцаа хөгжөөд стратегийн хамтын ажиллагааны шатанд хүрсэн гэжээ. Тэрээр, Өмнөд Солонгос, Хятад, Японы хамтын ажиллагаа нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулах, хамтын хөгжлийг биелүүлэхэд тустай юм. Өмнөд Солонгосын тал Хятад зэрэг олон талтай хамт харилцаа холбоогоо эрчимжүүлж, шинэ ээлжийн Өмнөд Солонгос, Хятад, Японы удирдагчдын уулзалтыг эртхэн зохион байгуулахад бэлэн байна гэжээ.
Ли Кэчян, Хятад, Япон Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |