• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийж парад болон цэрэг хорогдуулах тухай нарийн тайлбар хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-03 16:59:54
Синьхуа Агентлагийн мэдээ, ХКН-ын төв хорооны ерөнхий нарйин бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-ны өдөр Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх чуулганд хэлсэн үгэндээ, Хятад улс армийн цэргийн тоог 300 мянгаар хорогдуулах болно гэж хэлсэн юм. дараа нь Ши Жиньптин дарга Тянь Аньмэн талбайд Хятадын армийн парадыг хүлээн авч шалгалаа. Тэмдэглэх үйл ажиллагаа дууссаны дараа, Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжюнь, парадын тухай, цэргийн тоог хорогдуулах тухай сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн байна.

Сэтгүүлч: цэрэг арми парадыг зохион байгуулах явцад ямар арга хэмжээ авч ард иргэдэд учруулах саадыг багасгасан вэ ?

Хариулт: бүх сэтгэл бүх зоригоор ард түмэнд үйлчлэх нь Хятадын армийн үндсэн зорилго юм. Парадад бэлтгэх явцад, бид ард иргэдэд учруулах саадыг аль болохоор багасгаж, парадын сургууллийн бааз болон цэрэг армийн суух газрыг хотоос хол байршуулж, шөнөөр сургуулилт хийх, парадын нислэгийн сургууллийг чадахын хирээр иргэний агаарын тээврийн нисэх онгоцны ажлын цагаас зөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан юм. Эдгээр арга хэмжээгээр дамжуулж, орон нутгийн засаг захиргааны ажлын ачааллыг багасгаж, ард иргэдийн ажил, амьдралд учруулах нөлөөг багасгаж чадсан юм гэжээ.

Сурвалжлагч: Хятад улс хойшид бусад орны ёслолын ажиллагаанд цэрэг армиа оролцуулах юу?

Хариулт: Өнөөдөр үдээс өмнө 17 орны арми болон төлөөлөгчдийн жагсаал Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцож, өөр өөрийн орны армийн дүр төрхөө харуулж, бидэнд гүн сэтгэгдэл үлдээлээ. Бид эдгээр армийн офицер дайчдыг сайшааж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын арми Мексик, Итали, Венесуэл, ОХУ зэрэг орны зохион байгуулсан ёслолын ажиллагаанд оролцсон. Хойшид Хятадын арми улам олон оронд очиж ёслол, баяр дурсгалын ажиллагаанд оролцон Хятадын армийн дүр төрхийг харуулах болно гэжээ.

Сурвалжлагч: Энэ тэмдэглэх ажиллагааны үеэр яагаад цэргийн тоог хорогдуулах тухай мэдэгдсэн бэ?

Хариулт: Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа зохион байгуулж байгаа нь Хятадын ард түмний дэлхийн фашизмын эсрэг дайнд асар их гарз хохирол амссаныг дурсан санагалзаж, асар их хувь нэмэр оруулсныг тэмдэглэж байгаа юм. Үүний зорилго нь түүхийг мартахгүй, үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйдээ зөв хандахын төлөө юм. Ши Жиньпин дарга энэ тэмдэглэх ажиллагаан дээр цэргийн тоог 300 мянгаар хорогдуулахаа мэдэгдсэн нь Хятад улс дэлхийн олон оронтой хамт энх тайвныг хамгаалж, хөгжиж, хөгжлийн үр бүтээлээ хамт эдлэх гэсэн чин үнэнч санаа, хүсэл эрмэлзлийг бүрэн харуулсан юм. Мөн Хятад улс олон улсын зэвсэглэлийг хорогдуулахад нааштай байр сууриар оролцож буйг харуулсан юм. Цэргийн тоог хорогдуулах ажлыг алхам дараатай хийж, 2017 онд үндсэнд нь биелүүлэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе