|
|
||
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр үдээс өмнө 10 цагт Тянь Ань Мэний талбайд эхэллээ.
Талбайд болох парадад жагсаалын 50 хайрцаг алхана. Үүнд дайнд оролцсон ахмад дайчдын 2 хайрцаг, явган цэргийн 11 хайрцаг, зэвсэг тоноглолын 27 хайрцаг, агаарын цэргийн 10 хайрцаг нийт 12 мянган цэрэг дайчин оролцож, 40 гаруй төрлийн 500 гаруй зэвсэг тоноглол, 20 гаруй төрлийн 200 шахам загварын нисэх онгоц хэрэглэнэ.
Орос, Монгол, Казахстан зэрэг 17 орны цэрэг дайчид, төлөөлөгчид цэргийн парадад оролцоно. Оролцож буй төлөөлөгчид Ази, Европ, Африк, Атлантын далайн тив болон Америк зэрэг дэлхийн таван тивээс ирсэн төлөөлөгчид юм.
9 цагийн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюанийн хамт ялалтын ёслолын арга хэмжээнд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |