• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин гадаадын удирдагч, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-09-03 10:02:44

Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 2-ны өдөр Дяо Юй Тай зочид буудалд Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн гадаад орнуудын удирдагч, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин дарга Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн улс орнуудын удирдагч, олон улсын байгууллагын албаны хүмүүст баяр талархал илэрхийлээд, "та бүхэн Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Хятад улсаас зохион явуулж буй тэмдэглэлт арга хэмжээг дэмжиж буйгаа харууллаа. Тэрчлэн Хятадын ард түмэнтэй гүн зузаан найрамдалтай, түүхийг хүндэтгэж, энх тайвныг эрхэмлэж байгаагаа харууллаа. Хятадын ард түмэн тэмдэглэлт арга хэмжээг өвтэгш зохион явуулж байгаа нь дэлхийн ард түмэнтэй хамт, түүхээ цээжилж, үрэгдсэн баатруудаа эргэн дурсаж, энх тайвныг эрхэмлэн ирээдүйг нээх зорилготой юм" гэж онцлон тэмдэглэлээ.

Арга хэмжээнд оролцохоор ирсэн гадаад орнуудын удирдагч, олон улсын байгууллагын албаны хүмүүс зохион явуулж байгаа арга хэмжээ амжилтад хүрэхийг хүсэн ерөөв. Хятадын ард түмэн дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалтад асар их үрэгдэл сүйдэл гаргаж, чухал хувь нэмэр оруулсан юм. Ирээдүйд, улс орнуудтай эв нэгдэлтэй хамтран ажиллаж, олон улсын шударга ёс, дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө хамтаар хүчин зүтгэнэ гэдгээ гадаад орнуудын албаны хүмүүс илэрхийлж байлаа.

Уулзалтын дараа, Ши Жиньпин гэргийн хамт хүндэт зочдод зориулан хүндэтгэлийн зоог барьжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе