• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх чуулган албан ёсоор эхллээ

CRI       (GMT+08:00) 2015-09-03 10:23:05

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх чуулган энэ өдрийн үдээс өмнө 10 цагт Тянь Аньмэн тайлбайд боллоо. Ерөнхий сайд Ли Кэчян чуулган эхэлснийг зарлав. 

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойг бэлгэдэж 70 удаа ёслолын буудлага хийлээ.

Бээжингийн зүүн Чан-Ань гудамжинд, гурван замын цэргийн жагсаал, хуягт тэрэг, Умард бүс нутгийн нисэх онгоцны 8 буудал, хуурай, тэнгис, агаарын цэргийн 200 нисэх онгоц цэргийн парадад бэлэн боллоо.

Чуулганд оролцох гадаадын удирдагчид, засгийн газрын өндөр тушаалын төлөөлөгчид, олон улс болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай хүмүүс бүгд Бээжинд цугларч, өнөөдрийн агуу их өдрийг тэмдэглэж байна. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе