• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ албан ёсоор эхэлж, Ши Жиньпин дарга үг хэлэв

CRI       (GMT+08:00) 2015-09-03 10:50:37

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ өнөөдөр үдээс өмнөх 10 цагт Тянь Аньмэнь талбайд баяр ёслолын байдалтай нээгдлээ. Хятадын ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслолыг даргалав.
 
70 удаа ёслолын буудлага хийж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ эхэллээ. Ёслолын буудлагын дараа, төрийн далбааг хамгаалах анги таван одот улаан далбааг ардын баатруудын хөшөөнөөс Тянь Аньмэнь талбай хүртэл хүндэтгэн залж, далбаа мандуулах ёслол хийж, төрийн дууллыг эгшиглэв.
 
Бээжингийн зүүн Чан Ань гудамжинд, гурван эгнээ цэрэг хуяглан жагсаажээ. Хятадын умард нутгийн онгоцны 8 буудалд, хуурай, тэнгис, агаарын 200 гаруй байлдааны онгоц нислэг хийхэд бэлэн болжээ.  
 
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын төв хороо, АТИХ, Төрийн зөвлөл, Бүх Хятадын УТЗЗ, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс , Японыг түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд оролцож байсан ахмад дайчид, хуучин найз нөхөд, эх орноо хамгаалах зүтгэлтэн, Японыг эсэргүүцэх дайны ерөнхий командлагч,  Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайны ялалтад гарамгай хувь нэмэр үзүүлсэн гадаад дотоодын охид хөвгүүдэд хүндэтгэл илэрхийлж, Японыг түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд тусалж дэмжиж байсан гадаад орнуудын засгийн газар, олон улсын найрсаг хүмүүст баяр талархлаа дэвшүүлэв. Мөн өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа улс орнуудын хүндэт зочид, цэрэг армид баяр талархлаа дэвшүүлжээ.
 
Ши Жиньпин хэлэхдээ, энэ өдрийг дэлхийн ард түмэн үүрд тэмдэглэх ёстой. 70 жилийн өмнөх энэ өдөр, Хятадын ард түмэн 14 жилийн хатуу бэрх тэмцлээр Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтанд хүрч, Дэлхийн фашизмын эсрэг дайн бүрэн ялалт байгуулсныг тунхаглаж, энх тайван дахин эх газрыг гийгүүлэв гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайн бол шударга ёс балмад ёсыг ялсан, гэрэл гэгээ харанхуйг ялсан, дэвшил дарангуйллыг ялсан их дайн юм. Энэ дайнд, Японы эсрэг Хятадын ард түмний дайн хамгийн эрт эхэлж, хамгийн урт хугацаанд үргэлжилсэн юм. Түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмэн буулт хийлгүй, цус урсган хатуу тэмцэж, Японы түрэмгийллийг бут цохиж, Хятадын үндэстнүүдийн 5000 гаруй хөгжлийн түүхийн соёл иргэншлийн үр дүнг хамгаалж, хүн төрөлхтний энх тайвны ажил үйлсийг хамгаалж, дайны түүх, Хятадын үндэстнүүдийн гайхамшгийг бүтээсэн юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн бол шинэ түүхийн гадны түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний анхны бүрэн ялалт юм. Энэ агуу их ялалт Японы милитаризмын Хятадыг боолчлох гэсэн оролдлогыг сүйрүүлж, шинэ түүхэн гаднын түрэмгийллийн эсрэг дайнд ахин тахин ялагдсан үндэстний гутамшгийг арилгаж чадсан байна. Энэ бол аугаа их ялалт, Хятадын дэлхий дахин дахь их гүрний байр суурийг дахин шинээр тогтоож, Хятадын ард түмэн дэлхийн энх тайвныг хайрладаг ард түмний хүрээллийг олсон байна. Энэ аугаа их ялалт, Хятадын үндэстнүүдийн ард түмний сэргэн босголтын хэтийн төлөвийг нээж, Хятад дахин сэргэн мандах шинэ түүхэн хуудсыг нээсэн юм гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, тэрхүү дайнд Хятадын ард түмэн асар их үндэстний үрэгдэл, хохирол хүлээж дэлхийн фашизмын эсрэг дайны дорно дахины дайны гол талбар болж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад томоохон хувь нэмэр оруулсан юм. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг хүлээсэн юм. Хятадын ард түмэн олон орны ард түмний Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд оруулсан хувь нэмрийг үүрд санаж явах болно. Тэр дайны гал Ази, Европ, Африк, Океаниныг хамарч, амиа алдаж шархадсан цэрэг ардын тоо 100 саяыг давсан юм. Үүнд Хятадын амь үрэгдсэн хүний тоо 35 сая, Зөвлөлтийн амь үрэгдсэн хүний тоо 27 саяд хүрсэн юм. Түүхийн эмгэнэлийг дахин давтуулж яасан ч болохгүй. Энэ бол бидний хүн төрөлхтний эрх чөлөө, шударга ёс, энх тайвны төлөө амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн сүнс болон харгис хэрцгийгээр алагдсан гэмгүй номхон хүмүүсийг дурсах хамгийн сайн арга хэлбэр мөн. Дайныг туулсан хүмүүс энх тайвныг үнэ цэнийг гүнзгий мэдэрдэг. Бид Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа нь түүхийн бат санаж, амь үрэгдсэн баатруудаа дурсаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйгээ нээхийн төлөө юм гэжээ.

Тэмдэглэх арга хэмжээнд оролцсон гадаадын удирдагч, засгийн газрын өндөр албаны төлөөлөгчид, олон улсын болон бүс нутгийн байгууллагын албан тушаалтнууд бүгд хүрэлцэн ирж Тянь Аньмэний талбайд энэхүү аугаа их өдрийн тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе