• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Энх тайвныг шуурхай хамгаална

CRI       (GMT+08:00) 2015-09-03 10:59:43

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-ны өдөр Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайны ялалт, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх хуралд хэлэхдээ, дайн бол толь, энх тайвны эрхэм нандинг хүмүүст таниулдаг. Өнөөдөр энх тайван, хөгжил цаг үеийн гол сэдэв боллоо. Гэвч дэлхий дахин тайван бус хэвээр байна. Дайны жадны аюул хүн төрөлхтөнд заналхийлсэн хэвээр байна. Бид түүхээр сургамж болгон энх тайвныг хамгаалах шийдвэр зоригоо нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин, Хятад улс ямагт энх тайвны хөгжлийн замаар замнана. Хятадын үндэстэн ерөөс энх тайвныг эрхэмлэдэг. Ямар хөгжлийн шатанд хүрсэн ч хэзээд ноёрхож, өргөтгөхгүй, өөрийн биеэр амссан гунигт учралыг бусад үндэстэнд тохохгүй. Хятадын ард түмэн дэлхийн олон орны ард түмэнтэй найрсаг харилцаж, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтыг шуурхай хамгаалж, хүн төрөлхтөнд шинэ хувь нэмэр оруулахаар зүтгэнэ гэжээ.  

Ши Жиньпин хэлэхдээ, энх тайвны төлөө бид хүн төрөлхтний хувь заяа нэгт хамтын цогцын үзэл ойлголтыг буй болгон бэхжүүлэх хэрэгтэй юм. Ад үзэх, гадуурхах, хорсон занах болон дайн байлдаан зөвхөн гай зовлонг л авчирна. Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, энх тайвнаар хөгжиж, хамт хөгжин дэвших нь зөв ёс юм. Дэлхийн олон улс орон хамтдаа НҮБ-ын дүрмийн зорилт зарчмаар гол болгосон олон улсын дэглэм, олон улсын тогтолцоог хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжлийн эрхэм дээд үйлсийг хамтдаа урагшлуулах нь зүйтэй гэв. Иймийн тулд, Хятад улс цэргийн хүчээ 300 мянгаар хасагдуулах болно хэмээн зарлав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе