|
|
||
3-ны үдээс өмнө, Хятадын Засгийн газар Бээжингийн Тянь Ань Мэний өргөн талбайд их хурал хуралдуулж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн буюу фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагааг өвтэгш, өргөн дэлгэр тэмдэглэв. Энэ бол Хятад улс анх удаагаа цэргийн парадын томоохон ёслол явуулж, дэлхийн ард түмэнтэй хамтран түүхэн цаг үеэ тэмдэглэсэн байна.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, цэрэг армийн парадыг шалгасан байна. Ши Жиньпин онцлохдоо: Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайн бол төв ёс хийгээд гажуу ёс, гэрэл цацрангуй хийгээд түнэр харанхуй, дэвшил хийгээд сөрөг ухралтын томоохон шийдвэрт дайн байсан юм. Түрэмгийлэгчтэй тулалдахын тулд Хятадын хөвгүүд охид нугарашгүйгээр цус урсган байлдаж, Японы милитаризмын түрэмгийлэгчдийг туйлбартай ялж, Хятадын үндэстнүүдийн 5000 гаруй жилийн хөгжлийн соёл боловсны үр бүтээлийг хамгаалж, хүн төрөлхтний энх тайвны үйлсийг хамгаалж, дайны түүхэн дэх гайхамшигт байдал, Хятадын үндэстнүүдийн сүр жавхааг харуулсан байна. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалт бол орчин үе дэх гадаадын түрэмгийлэлд автсан Хятад үндэстний ичгүүрт түүхийг эцэслүүлсэн байна. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн буюу фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа нь түүхээ бат цээжилж, баатруудаа дурсан санаж, энх тайвныг хайрлан эрхэмлэж, саруул ирээдүйгээ нээж байгаа явдал юм. Энэ өдөр Ши Жиньпин мэдэгдэхдээ: Хятад улс цэргийн хүчээ 300 мянгаар хасагдуулна гэжээ.
Хонхны дуунаар буюу 10 цаг гэхэд тэмдэглэлт томоохон ажиллагаа эхэлсэн байна. 70 удаа ёслолын буудлага хийж, таван одтой содон улаан далбаа аажмаар мандаж, "Журмын цэргийн марш"-ийг талбай дүүрэн цуурайтуулсан байна.
70 жилийн өмнөх 9-р сарын 3-ны өдөр, Японы түрэмгийлэгчид бууж өгөх бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Японы милитаризмын ялагдал ба дэлхийн фашизмын эсрэг дайны эцсийн ялалтыг харуулж байна. Дорнодын гол дайны талбарт, Хятадын ард түмэн дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө асар их үндэстний үрэгдэл болон түүхэн хувь нэмэр оруулсан юм. Японы түрэмгийллийн эсрэг дайнд, амь насаа алдаж, шархадсан Хятадын цэрэг, ард иргэд 35 саяд хүрч, эдийн засгийн шууд хохирол нь 100 тэрбум ам. долларт хүрсэн юм.
3-ны өдөр, Тянь Ань Мэнь талбайн индэр дээр Хятадын нам төрийн одоогийн болон урьдын удирдагчид, тэрчлэн Оросын ерөнхийлөгч Путин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зэрэг гадаадын 60 гаруй удирдагч, Олон улс болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай хүмүүс тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцсон байна. Ши Жиньпин энэ өдөр хэлсэн үгэндээ: Дайн бол нэг толь болох юм. Тэр нь энх тайвны эрхэм нандиныг хүмүүст таниулдаг. Бид түүхээр сургамж болгож, энх тайвныг эрс шуурхай хамгаалах хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Энх тайвны төлөө бид заавал хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийн ухамсрыг бий болгох ёстой. Өрөөсгөл үзэл, гадуурхал, өс хонзон, дайн дажин нь зөвхөн гай гамшиг учруулдаг. Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах, энх тайвнаар хөгжиж, хамтаар цэцэглэн хөгжих нь хүний ертөнцийн зүй ёс юм. НҮБ-ын дүрмийн зорилт болон зарчмыг гол болгосон олон улсын дэг журам болон олон улсын системийг хамтаар хамгаалж, дэлхийн энх тайван болон хөгжлийн агуу их үйлсийг хамтран хамгаалах хэрэгтэй гэжээ.
Хятад улс энх тайван хөгжлийн замаа үргэлжлэн баримтална гэж дарга Ши Жиньпин онцоллоо. Тэрээр хэлэхдээ, Хятадын үндэстнүүдийн ард түмэн эртнээс энх тайвныг эрхэмлэсээр ирсэн, Өндөр хөгжилд хүрлээ ч гэсэн Хятад улс хэзээ ч бусдыг дээрэлхэхгүй, түрэмгийлэн өнгөлзөхгүй, өөрийн туулсан эмгэнэлт явдлыг бусад үндэстэнд хүчээр тулгахгүй, Хятадын ард түмэн дэлхийн олон орны ард түмэнтэй найрсгаар харилцаж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр бүтээлийг тууштай хамгаалж, хүн төрөлхтөнд илүү их хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэх болно. Хятадын ардын чөлөөлөх арми бол ард түмний арми юм. Цэрэг армиуд бүх сэтгэл бүх зоригоор ард түмэнд үйлчлэхийг үндсэн зорилгоо болгож, эх орны аюулгүй байдал, ард түмний энх тайван амьдралыг хамгаалах үүргээ гүйцэтгэж, мөн дэлхийн энх тайвныг хамгаалах ариун дархан үүргээ гүйцэтгэхийг бат цээжлэх ёстой. Хятад улс цэргийн хүчээ 300 мянгаар хасна гэдгийг миний бие тунхаглан зарлаж байна гэжээ.
Тэмдэглэлт арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болсон өвтэгш их цэргийн парадын ёслол олны анхаарлыг ихээр татаж байлаа. Үндэсний баярын цэргийн парадаас ялгагдах зүйл гэвэл энэ удаагийн "9.3" цэргийн парад нь Хятадын түүхэнд анх удаагаа Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтаар гол сэдвээ болгожээ. Саарал өнгийн төв хувцас өмссөн дарга Ши Жиньпин Улаан туг буюу Хун Чи брэндийн машинаар, явган цэргийн 11 жагсаал, зэвсэг тоноглолын 27 жагсаалын цэрэг дайчидтай мэндчилсэн юм.
"Нөхөд нарт мэндчилж байна.
Даргын амрыг эрье.
Нөхөд нар зүдэрлээ.
Ард түмэнд үйлчилье."
Японы түрэмгийллийн эсрэг дайны гол сэдвийг товойлгон цэргийн парадад эгц нислэгээр агаарт 70 гэсэн тоог бүрэлдүүлж, 7 өнгийн солонгон утааг гаргасан байна.
Ахмад дайчдыг суулгасан 2 тэргэн цуваа, явган цэргийн 11 жагсаал, 17 гадаадын армийн жагсаал болон төлөөлөгчид, зэвсэг тоноглолын 27 жагсаал, агаарын шаталсан 10 жагсаал гээд энэ удаагийн парадад оролцсон цэргийн хүч 10 мянгад хүрч, зэвсэг тоноглол 500 гаруй, 200 гаруй нисэх онгоц оролцсон байна. Үүнд хэдэн анхдагчийг онцлох хэрэгтэй. Найман замын цэрэг, шинэ дөрвөн замын цэрэг болон тухайн үеийн гоминданы арми цэргийн төлөөллөөр бүрдсэн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн ахмад дайчдын жагсаал. ОХУ, Египет, Монгол зэрэг орны цэргээс бүрдсэн гадаадын цэрэг дайчид анх удаа парадад оролцсон байна. Эдгээр нь түүхэн, олон улсын чанарыг харуулсан байна. Дайны тогтолцоогоор анх удаа парадад оролцож байгаа нь мэдээллийн дайны цаг эрэнд нэгдмэл шинжийг харуулж, Хятадын арми мэдээллийн цаг эрэнд дайны ялалт байгуулах чадвар, ялангуяа тоног төхөөрөмж нь үндэсний өөрийн судлан бүтээсэн орчин үеийн тоног төхөөрөмж байж, 84%-г нь анх удаа олонд танилцуулж байгаа юм. Агаарын цэргийн сөнөөгч нисэх онгоц, нисэх онгоц тээгч усан онгоц дээрх нисэх онгоц зэрэг олон шинэ нисэх онгоц анх удаа парадад оролцсон нь түүхэнд анх удаа бөгөөд агаарын дайны элементийг хамгийн бүрэн бүрдүүлжээ.
Ёслолын ажиллагааны эцэст 70 мянган хийлсэн бөмбөлгийг агаарт хөөргөж, 70 мянган тагтааг нисгэсэн нь Хятадын ард түмэн дэлхийн ард түмэнтэй хамтран энх тайвныг эрхэмлэн хамгаалж, энх тайванг эрэлхийлж байгаа эерэг энергийг дэлхий дахинд уламжилсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |