• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын зочид 9-р сарын 3-ны парадыг өндөрөөр үнэллээ

CRI       (GMT+08:00) 2015-09-03 17:42:38

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн ард түмний дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парад өнөөдөр Бээжингийн Тянь Аньмэний өргөн талбайд боллоо. Парадыг сонирхсон гадаадын зочид, Хятадын тэмдэглэх арга хэмжээ Хятад улс энх тайванд хайртай, дэлхийн энх тайвныг хамгаалах эрэлт хүсэлтэй байгааг харууллаа. 300 мянган цэрэг хорогдуулах шийдвэр нь Хятадын энх тайвныг хамгаалах шийдвэр зоригийг харуулж байна гэлээ.

Эмх цэгцтэй дүр төрх, дээд техникийн зэвсэг тоноглол, цогц хэлбэрээр илэрсэн цэргийн парад нь урсам сайхан мөртөө дэг журамтай болж, тухайн талбайд үзэж сонирхсон гадаадын зочдын өндөр үнэлгээг авлаа. Туркийн Дэлхийн мэдээний агентлагийн Ерол сэтгэгдлээ хуваалцлаа.

Маш гайхамшигтай цэргийн парад болсон. Эдийн засаг, цэргийн бодит хүчин болон олон улсын нэр нөлөөг оролцуулсан Хятадын ерөнхий бодит хүчинг харууллаа. Нилээд олон зэвсэг техник нь шинжлэх ухаан технологийн хувийн жин ихтэй байлаа. Маш гайхамшигтай боллоо гэжээ.

Хятадын армийн зэвсэг техникт анхаарал нь төвлөрч байгаа гаднынхан тэмдэглэлт үйл ажиллагааны явцад Хятадын удирдагч ямар ямар дохио уламжилсан гэдгийг нэн илүү анхааран сонирхож байгаа юм. Хятад улсын дарга Ши Жиньпин ёслолын арга хэмжээнд тавьсан илтгэлдээ: Хятад улс ямагт энх тайвны хөгжлийн замыг баримталж, хэзээ ч томрон дээрэлхэхгүй, хэзээ ч өргөжин тэлэхгүй, өнгөрсөнд өөрийн биеэр туулсан гаслан зовлонт учралыг хэзээ ямагт бусад үндэстэнд тулгахгүй хэмээн онцлов. Энэ нь тухайн талбай дээр байсан хүмүүст өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Урилгаар парадын ёслолд хүрэлцэн ирж оролцсон Францын бизнесмен Паскал Винселот сурвалжлагчид хэлэхдээ:

"Ши Жиньпин дарга машинтай гарч ирэн цэрэг армитай мэндчилсэн нь өнөөдөр надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Ши Жиньпиний илтгэл, сүр жавхлантай цэргийн парадын аль аль нь энх тайвныг бататгах, дахин дайтахыг хүсэхгүй байгаа Хятад улсын байр суурийг илэрхийлж байна гэж миний хувьд ойлгож байна" гэв.

Ши Жиньпин дарга хятад улс цэргийн хүчээ 300 мянгаар багасгана гэж мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан байна. Алжирийн парламентын төлөөлөгч Салим Ребах хэлэхдээ: Хятад улс бодит ажиллагаагаараа энх тайвныг эрмэлзэх эрэл хүслээ харуулж байна. Хэрэв энх тайвныг эрмэлзвэл дайнаас сэргийлэхээр үндэс болгосон байх хэрэгтэй. Хятад улс бол дэлхийн энх тайвныг хамгаалах чухал хүчин мөн. Ши Жиньпин дарга цэргийн хүчээ 300 мянгаар багасгана гэж мэдэгдсэн нь чухал дохио болно. Хятад улс энх тайвныг шаардах бөгөөд энх тайвныг хамгаалахын төлөө идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Хятадын хөрш орнуудад авч хэлбэл цэргийн хүчээ хорогдуулах нь аюулгүйн баталгаа хангаж байна гэсэн үг гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе